“Буруугүй буруутан” хэн бэ
УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар 2014 оны дөрөвдүгээр сараас “долоон өөр ертөнц долоон өөр найруулагч” уриатай “Бэсрэг жүжгийн” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл амжилттай хэрэгжиж зургаан жүжиг тайзнаа амилж, үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Харин хамгийн сүүлчийн жүжиг болох найруулагч Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй Буруутан” уянгын драмын жүжиг ирэх баасан гариг буюу энэ сарын 24-нд нээлтээ хийх гэж байна.
ө
“Буруугүй буруутан” жүжигт бие биедээ ухаангүй хайртай хосууд болох Батдоо, Цэцэгээ хоёр ирээдүйгээ аз жаргалтай, гэгээлгээр төсөөлнө. Гэвч Батдоогийн ээж хүүгээ ядуу эмэгтэйгэй уулзаж байгаад бухимдан түүнийг гадаадад амьдрах ах руу нь нь түр хугацаагаар явуулж, хайртай эмэгтэй болох Цэцэгээг өвчтэй ээжтэй нь хамт нүүлгэж хос хоёрын харьцааг таслана. Энэ явдлаас хойш олон жил өнгөрч Батдоо ээжийнхээ санал болгосон бүсгүйтэй суусан боловч салж дахин Дэлгэр гэх бүсгүйтэй гэрлэж дутагдах зүйлгүй, аз жаргалтай амьдрах ч нэг л зүйл тэдний санааг зовоодог байсан нь тэдэнд үр хүүхэд заяадаггүй байлаа.
ө
Дэлгэр нэгэн өдөр гэрийн үйлчлэгч авахаар зар өгөхөд Батдоогийн анхны хайр болох Цэцэгээ бүсгүй зарын дагуу ажилд орхоор ирэх болно. Жүжиг цааш санаанд оромгүй явдлаар өрнөх бөгөөд хоёр хосын хайр дурлал хэрхэн өрнөх, Батдоогийн эцсийн сонголт Дэлгэр үү, Цэцэгээ байх уу, буруугүй буруутан хэн бэ гэдгийг үзээрэй.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ