2011 оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулна

Шалгаруулалтыг Тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, утга соёлын өвийг өвлөн эзэмшигч гэсэн 7-н төрлөөр явуулдаг бөгөөд шилдэгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3,0 сая төгрөгийн шагнал, "Мөнгөн мод" цом /300.0 мянган төгрөгийн үнэ бүхий/ гардуулдаг нэр төртэй төрийн захиргааны төв байгууллагын шагнал юм.
Оны шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхэд соёл, урлагийн байгууллагын өмчийн хэлбэр харгалзахгүй. Нэр дэвшүүлэх баримт бичгийг 2011 оны 12 дугаар сарын 25-ны 17,30 цагаас өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 210 тоот өрөөнд авчирч өгнө.
Бүрдүүлэх материал:
1. Уран бүтээлчийн дэлгэрэнгүй анкет,
2. Эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт,
3. Уран бүтээлийн жагсаалт,
4. Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэх үндэслэл, туурвисан бүтээлүүдийн онцлог, үр лүн, ач холбогдол,
5. Тухайн онд улс болон олон улсын тэмцээнд тухайн онд оролцож амжилт гаргасан бол холбогдох гэрчилгээ, батламжийн хуулбар,
6. Нэр дэвшсэн уран бүтээлчийн мэргэжлийн ур чадварыг илэрхийлэн батлах зорилгоор видео, аудио бичлэг, CD, фото зураг, бусад баримт ирүүлж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ