Монгол, Холливудын хамтарсан “Ялдамхан”
Монгол, Холливудын уран бүтээлчдийн хамтарсан “Precious” буюу “Ялдамхан” уран бүтээл үзэгдчийн хүртээл болох гэж байна. Холливудын туршлагатай уран бүтээлч олон улсын кино зураглаагчдын холбооны гишүүн Деанна Исмаил, кино урлагийн салбарт 40 гаруй жил ажилласан зохиолч, найруулагч Петер Грей нартай манай авъяаслаг продюссер Д.Ангараг хамтран ажиллаж буй юм байна. Деанна Исмаил, Петер Грей нарын хамгийн сүүлд Австралийн жүжигчин Тереза Ливингтон, Америкийн театр, телевизийн жүжигчин Элижа Александрийн тоглосон “The trainer” хэмээх инээдмийн киног хамтарч бүтээсэн юм.
а
Зохиолч Деанна Исмаил “Монголын кино урлагийг судалж, кино урлагийн түүх болон өнөөдрийн нөхцөл байдлын талаар тодорхой ойлголттой болсон. “Ингэний нулимс”, Герман, Монголын хамтран бүтээсэн “Шар нохойн там”, мөн зургийн найруулагч Д.Ангарагийн “Бодлын хулгайч”, “Ану хатан” кинонуудыг үзсэн. Кино хийнэ гэдэг бол хариуцлага гэсэн үг. Кино зохиолын анхны санаа гарахаас эхлээд хийж дуусгах хүртэлх ажлаа нухацтай, нарийн сайн төлөвлөх хэрэгтэй.Тэгээд хамгийн сайн үр дүнд хүргэх ёстой. Энэ киног бүтээхэд туршлага, чадвартай, ажилсаг уран бүтээлч мэргэжлийн хүмүүс болон санхүүжүүлэгчийн гол зорилго бол өндөр амжилт олох.Түүний төлөө бид чармайн ажиллана. Киногоо хийж дуусгаад дэлгэцэнд гарсны дараа Монгол, Америкад төдийгүй олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгдэхийг хүсч байна” хэмээн ярьжээ.
ө
Эдгээр уран бүтээлч манай улсад зочилж, “Ялдамхан” уран сайхны киноныхоо ажлыг үргэлжлүүлэх юм байна.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ