“Монгол Горький”-нхон 20 жилээ тэмдэглэнэ
Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн 20 жилийн ой энэ долоо хоногт болно. Анх байгуулагдахдаа ОХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн жишгээр хөтөлбөрөө боловсруулан утга зохиолын ажилтан, сэтгүүлч бэлтгэж эхэлсэн тус сургуулийг Монгол Горький хэмээн нэрлэх нь бий. Эдүгээ тус сургууль утга зохиолын ажилтан, зохиолч, сэтгүүлч мэргэжлээс гадна нийгмийн ажилтан, сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын түвшний сургалт явуулж байгаа ажээ. УЗНАДС-ийн 20 жилийн ойн хүрээнд Нийгмийн ажилтны эрдэм шинжилгээний бага хурал, Утга зохиолын салбарын эрдэм шинжилгээний бага хурал энэ долоо хоногт болох юм. Мөн “Гал урсгал” яруу найргийн наадам энэ сарын 23-нд зохион байгуулагдах аж.
й
Аравдугаар сарын 25-нд тус сургуулийн 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болох бөгөөд уг тоглолтод УЗНАДС-ийн төгсөгчдийн зохиосон дуунууд эгшиглэх юм байна.Тухайлбал, “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаагийн шүлэг дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын дуулсан “Би чамд хайртай”, “Даяарын амгалан”, “Цагаан-Уул” наадмын тэргүүн байрын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзулын шүлэг дуучин Г.Чинболорын дуулсан “Төгөлдөр гоо”, Р.Энхмэнд, Г.Чинболор нарын дуулсан “Жиндээх салхигүй хорвоо” Г.Сонинбаярын шүлэг гавьяат жүжигчин С.Батсүхийн дуулсан “Хорь буриадын нутаг” зэрэг дуунууд эгшиглэх юм байна. Мөн УЗНАДС-ийн төгсөгчдийн бүтээл дуучин Т.Батсайханы дуулсан “Тэнгэрийн говь”, “Никитон” хамтлагийн дуучин урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулууны дуулсан “Үүлэн үст”, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Ээж ээ” жүжгийн дуу олон сайхан бүтээл үзэгчдийн сонорыг мялаах ажээ.
й П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ