О.Гүндэгмаа, О.Янжинлхам нар "Дэлхийн цом"-д цэц сорино

img

Азербайжан улсын Габала хотод буудлага спортын дэлхийн цомын финалын тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ О.Янжинлхам нар оролцоно.

ө

Энэхүү тэмцээн нь тухайн оны төгсгөлд жилд нэг удаа болдог, тухайн жилийн дэлхийн цомын медальт байранд шалгарсан болон финалд шалгарсан буудагчид зөвхөн урилгаар оролцдог чансаа өндөр тэмцээн юм. Тэмцээний хуваарийн дагуу О.Гүндэгмаа маргааш буюу энэ сарын 23-нд 25 метрийн спорт гар буунд, О.Янжинлхам ирэх ням гариг буюу энэ сарын 26-нд 50 метрийн 3-н байрлалаас буудах урт бууны дасгалд тус тус өрсөлдөнө.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ