Пара наадмын тав дахь медалийг Г.Цогтгэрэл хүртлээ
БНСУ-ын Инчон хотноо үргэлжилж буй Азийн паранаадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Наадмын гурав дахь өдөр буюу өчигдөр бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 ангилалд өрсөлдсөн манай тамирчин Г.Цогтгэрэл 7.10 метр шидэж, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
ө
Манай баг тамирчид гурван өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлага, хөнгөнатлетик төрлөөс нэг мөнгө, 4 хүрэл, нийт 5 медаль хүртэж, медалийн чанараараа 24 дүгээр байрт жагсаж байна. Энэ удаагийн пара наадамд Ази тивийн 42 орны 4500 тамирчин спортын 23 төрлөөр өрсөлдөж байгаа билээ.
а
Тамирчиддаа амжилт хүсье.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ