Байрнуудын хөлдсөн хэсгийг гэсгээхээр ажиллаж байна
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцад Энэ сарын 19-ний 21:00 цагийн үед гэмтэл гарсан юм. Гарсан гэмтлийг засварлах ажил хийгдэж, 2 дугаар турбиныг ажилд оруулан 1 дүгээр зуухаа галлаж аймгийн Нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дулааныг өгч эхлээд байсан бол өнөөдөр орон сууцны 4, 7, 11, 14, 15, 17 дугаар байруудын дулааны эрчим хүчийг хэвийн өгч эхэлжээ. Харин 12, 16, 21 дүгээр байруудын хөлдсөн хэсгийг гэсгээхээр тус сумын Дулааны цахилгаан станц мэргэжлийн ангиас 42 хүн, Онцгой байдлын хэлтсээс 21 албан хаагч, Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 4 сантехникч, нийт 67 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ