Н.Алтанцэцэг пара наадмын аварга боллоо

img

БНСУ-ын Инчон хотод болж буй Азийн пара наадмын гурав дахь өдөр буюу өчигдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдсан Н.Алтанцэцэг түрүүлж, Монголын багийн анхы алтан медалийг хүртэн, Азийн пара наадмын аварга боллоо.

б

 Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн Л.Эрдэнэбилэг , эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан Б.Хашцэцэг нар хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа медалийн тоог нэмсэн юм.

б

Ийнхүү манай баг тамирчид гурван өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлага, хөнгөнатлетик төрлүүдээс нэг алт, нэг мөнгө, зургаан хүрэл, нийт найман медаль хүртээд байна.

ө

Тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
баяр хүргэе
2014-10-23
bayar hurgey:
bayar hurgey sain bna shuu
2014-10-23