С.Бямбацогт: Гүтгэлэг тараасан эзэн нь удахгүй олдох байх

img

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсны дараа цахим ертөнцөд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын бичсэн мессэж дэлгэгдлээ гэсэн мэдээлэл тархсан. "Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт гурав найдвартай. Одоо Бурмаатай ажиллаж байна" гэсэн мессэжийг тэрээр огт бичээгүй бөгөөд энэ гүтгэлгийн шинжтэй асуудлыг шалгуулахаар ТЕГ-т хандсан юм.

1

Тэрбээр энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад "Би тэр мессэжийг бичээгүй. Хүнд амьдралдаа баримталдаг зарчим гэж бий. Хүний итгэл дааж, ёс зүйтэй, жудагтай байхыг эрхэмлэдэг. Харамсалтай нь нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ярингуут манай бүлгийн гишүүдийг аль болох харлуулах, гутаах, доромжлох, гүтгэх үйл ажиллагаа тасралтгүй явж байгаа. Үүний нэг хэсэг нь энэ мессэж. Хэзээ ч би ийм мессэж бичээгүй. Гүтгэлэг тараасан асуудлаар ТЕГ-т хандсан. Хэн ямар учиртай ийм ташаа зүйл тараасан нь удахгүй тодорхой болох байх. Ер нь ёс зүйгүй, жудаггүй улс төр хийхээ больцгоо. Улс төр хийх хүрээндээ хэмжээ хязгаартай, соёлтой улс төр хийе гэж энэ дашрамд эрх баригчдад уриалъя" гэж хариулжээ.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mudnyak:
man-n gariin beelii bolj yavaa ene bituu khamatai nukhur udakhgui uls turiin ukhdel bolokhoo bedekhgui olon yom yarikh ni uruvdultei
2014-10-28
зочин:
эрхэм гишүүн та болиоч жаахан эр хүнии жудагтай байгаач дээ
2014-10-24
зочин:
эрхэи их хурлын гишүүн хийсэн хэргээ хэнд үүрүүлэх гэж бна.
2014-10-23
бямбацогтод:
хулчгар хулгайч вээ. би бичсийн гээд чангахан хэлээд босоод ирээч. * минь.хүрэлсүхээс сурах юм их байна даа чамд
2014-10-23
batsaan:
матрын нулимстай баагий
2014-10-23
зочин:
алтанхуягтангууд л биз дээ. өөр хэн байх вэ дээ.
2014-10-23
aidas:
mnb oroltsoh yostoi newtruulgees n 2 tsagiin omno hassan gee bizdee. buhniig haaj *on haa* l yawaad bndaa, aij bn
2014-10-23
хараат байгууллага :
хөөрхий тег-т итгэж л байгаа юм байх даа. дарга нь алтанхуягтай амь нэг, улс төрч ариунсан байгааг тооцох хэрэгтэй.
2014-10-23