Эмэгтэй жүдочид аваргаллаа
БНСУ-ын Инчон хотноо Азийн пара наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Наадмын жүдо бөхийн багийн барилдаанд манай эмэгтэй тамирчид тэргүүлж, Азийн пара наадмын аварга боллоо.
а
Багийн бүрэлдэхүүнд өчигдөр эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн ангилалд хүч үзэж, өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон Н.Алтанцэцэг, Г.Оюун, Б.Болортунгалаг нар багтаж Азийн шилдгүүдтэй хүч сорьсон билээ. Ийнхүү манай тамирчид алтан медалийн тоогоо нэмж байна.
а
Тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ