МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ
Азербайжан улсын Габала хотод буудлага спортын дэлхийн цомын финалын тэмцээн өчигдөр эхэлсэн. Өнөөдөр энэхүү тэмцээний 25 метрийн гар бууны дасгалд цэц сорьсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ.
б
Дэлхийн цомын феналын тэмцээнд тухайн жилийн дэлхийн цомын медальт байранд шалгарсан болон финалд шалгарсан буудагчид зөвхөн урилгаар оролцдог билээ. Энэ өндөр чанаастай тэмцээнд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөж байгаа юм.
б
Тэмцээний хуваарийн дагуу ОУХМ О.Янжинлхам ирэх ням гариг буюу энэ сарын 26-нд 50 метрийн 3-н байрлалаас буудах урт бууны дасгалд цэц сорино.
ө
Тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ