Манай сайтын "Шууд чат" буланд зочилж байгаа чамд уншигчдынхаа өмнөөс талархаж байна.Ингээд уншигчдын зүгээс ирсэн асуултуудыг сонирхуулья.
-Монголын анхны эмэгтэй нохой зодоонч гэдгээр нь хүмүүс чамайг их гайхдаг. Энэ спортоор хичээллээд хэр удаж байгаа билээ?
-Намайг Монголын анхны эмэгтэй нохой зодоонч, тулаанч гээд янз бүрээр хэлдэг. Хүмүүсийн хэлээд байгаа нохой зодооноор таван жилийн өмнөөс хичээллэж, 100 гаруй тэмцээнд оролцсон. 2009 оноос мэргэжлийн тулаанд орсон. Хоёр жил гаруйн хугацаанд ялалт, ялагдал тэнцүүхэн байна.
-Чамаас өөр эмэгтэй монгол тулаанч бий юу?
-Монголд надаас өөр эмэгтэй зодоонч одоохондоо алга байна. Эмэгтэй хүнд ахадсан спорт. Эрэгтэй хүмүүстэй тулалдах үе байдаг. Хэцүү спорт сонгосноо дундаас нь мэдэрсэн гэх үү дээ.
-Болороо чамайг юу энэ хэцүү спорт руу хөтлөөд оруулчихав аа?
Би багадаа Шийрэв багш дээр самбо, жудогоор хичээллэж байсан л даа. Сүүлд спортоо орхиод Цэргийн сургуульд орсон юм. Харин Японоос багш ирээд олон хүүхдээс сонгон шалгаруулалт хийхэд тэнцээд орж байлаа.
Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ? Эмэгтэй хүүхдээ ийм хэцүү спортод хөл тавина гэхээр амаргүй санагдсан байх даа?
Мэдээж охин нь хүнд төрлийн спортоор хичээллэнэ гэдэг хүнд байсан. Гэхдээ аав маань надад “Өөрөө сонгосон замаасаа битгий няцаарай” гэж хэлсэн. Тиймээс өөрийн гаргасан шийдвэр, сонголтоосоо няцаагүй явж байна.
-Хамгийн хүчтэй эрэгтэй өрсөлдөгч хаанахын хэн байв. Эрэгтэй хүнтэй тулалдана гэдэг мэдээж эмэгтэй өрсөлдөгчөөс илүү аюултай байх?
-Эр эм хамаарахгүй шоу гэдэг утгаараа үзэгчдэд сонин содон зүйл үзүүлэхийн төлөө байдаг. Би японы эрэгтэй тамирчидтай тулалдсан. Жижиг том тэмцээнийг оролцуулж тооцвол 5-10-аад эрэгтэй тамирчинтай тулалдсан байх. Ялалтын тухайд тухайн өдрийн өнгөнөөс шалтгаална.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ