Э.Болормаа: Дуучин Нара эгч Болороо алаад өг гэж хашгирч байсан

img

-Анхны тулаандаа хэзээ орж байв? - Миний анхны тулаан өнгөрөгч  2007 оны тавдугаар сарын 5-ны өдөр болж байв. Японы дэвжээнд монгол үзэгчдээсээ дэмжлэг аваад орж байсан. Дуучин Нара эгч анхны тулаанд маань дэмжигчээр оролцож байхдаа “ Болороо алаад өг” гэж хашгирч байсан нь одоог хүртэл чихэнд сонсогддог.  Анхны тэмцээнд учраа өрсөлдөгч нар маань 3-10 жил тоглосон тамирчид байсан л даа. Холимог тулаанд ороод  ялалт байгуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхэд маш сайхан байсан. -Цохилтын хүчийг хэмждэг багажаар хэмжиж үзвэл чиний цохилт хэр хүчтэй байдаг бол. Ер нь хэмжиж үзсэн үү? -Тусгай хэмждэг аппарат руу цохиж үзээгүй. 5 сард нэг Япон охинтой тулаанд ороод нүд рүү цохичихсон чинь нүд нь бүлтрээд мэс засалд орсон. Тэгэхээр их хүчтэй цохьдог байх. -Нүүр нүд рүү нь цохиж болохгүй гэсэн дүрэм заалт байдаг уу? -Тэмцээн бүрийн дүрэм нь өөр болохоор зарим тэмцээнд өвдөглөж болно, зарим нь нүүр рүү нь цохиж болно гэх мэт байсан учраас цохиж болдог. Тулааны онцлогоос сонирхуулаач? -Хүчээ уралдуулахаас гадна ухаан уралдуулах хэрэг их гарна.  Энэ спортоор хичээллэж байгаа хүн хоёр хүн өрсөлдөхийн тулд би тэр хүний бүх мэхийг сурах хэрэгтэй. Хамтарч бэлтгэл хийх цаг их шаарддаг. Жүжигчилсэн тоглолт их шаарддаг. Харин сүүлд орсон мэргэжлийн тулааны хувьд ялалт, ялагдал хоёр зөвхөн миний гарт байдаг. -Япон руу дахиж явахгүй гэхээр зодог тайлж байгаа хэрэг үү? -Яг ч зодолдохоо больж байгаа хэрэг биш. Боломж байвал энд тоглолт хийх бодолтой байгаа. Тэр маань гүйцэд шийдэгдээгүй байгаа  -Энд хамт бэлтгэл, сургуулилт хийх хүмүүс хэр олон байна -Амарбаясгалан ах, Алтанпүрэв ах нартай кикбоксоор хичээллэж байгаа охидууд бэлтгэл сургуулилт хийдэг  гэсэн. Тэдэнтэй бэлтгэл хийхэд болно байх. -Болороог хүмүүс энэ спортоор хичээллэдэг учраас хүмүүүс найз залууг нь их сонирхдог? -Дэвжээн дээр би тулаанч болохоос би бусад үед Болороо шүү дээ. Рингнээс буугаад би эгэл жирийн эмэгтэй. Үсний засалт энэ тэрээ хүртэл ингэсэн болохоор хүмүүс сонирхоод байдаг юм.  -Найз залуутай болсон уу? -Байх нь байсан.  Одоогоор энэ талаар нэг их яримааргүй байна. -Эмэгтэй найз хэр олонтой вэ? -Эмэгтэй найзууд олон байдаг. Хүмүүс намайг эрэгтэй найз олонтой байх гэж хараад байдаг миний хувьд олон охидуудтай найзалдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Esui bayar hurgey!! Hunii nutagt yalalt baiguulsan n Mongoldoo ulsiin avargiig 10 udaa avsnaas iluu unetei. youtubed orood esui vs ryo geed haigaad uzeerei.
2011-12-22