Энгийн үед явж байхдаа хүнтэй гар зөрүүлж байв уу?
-Ер нь хүнтэй нэг их муудалцах хүсэлгүй. Аль болох эвтэй байхыг боддог. Дэвжээнээс гадуур хүнтэй гар зөрүүлэх явдал байхгүй. Японд байхдаа сэтгэцийн эмгэгтэй нэг эрэгтэйтэй таарч байсан. Тэр үед харилцан гар зөрүүлээд салсан шиг санагдаж байна.
Гэр бүлээ төлөвлөсөн үү?
-Хоёр жилийн дараа хуримлах байхаа.
Найз залуутай гэсэн үг үү?
Байхгүй ээ байхгүй /инээв/
- Японд монгол охид ширээний үйлчлэгч хийж байна, цэнгээний газар ажиллаж байна гээд л янз бүрийн мэдээлэл цацагдах юм. Тиймэрхүү охидтой танилцаж байсан уу?
-Тиймэрхүү зүйл байна л даа. Ширээнд суугаад архийг нь аягалж өгөөд мөнгө авч байгаа. Тэд биеэ үнэлдэггүй шүү дээ. Амьдралынхаа төлөө явж байгаа. Манайхан ташаа ойлголттой байдаг байх. Надад ширээний үйлчлэгч найзууд бий. Эрэгтэйчүүд ч ширээний үйлчлэгч хийдэг гэж сонссон.
Япончууд чамайг тэмцээнд оруулахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Нэг тамирчныг нь айхтар гэмтээснээс болсон гэх юм. Үнэн үү?
Үнэн. Ер нь бол нутгийнх нь дэвжээн дээр бүх л тамирчныг нь ялаад байхаар, тэгээд нөгөөдүүл нь надад ялагдчихаад бүгдээрээ зодог тайлна гээд байхаар аяндаа надаас зайгаа барих хандлага гарч байгаа юм л даа. Япончууд өөрсдийнхөө тамирчдыг гаргаж ирмээр байтал нэг нөхөр хүрч ирчихээд дараад байхаар болохгүй байсан биз дээ. Тэгээд л надаас зайгаа барьж байгаа болов уу даа. Тиймээс л хүний нутагт ад үзэгдэж явахаар нутагтаа ирье гэж бодсон.
Мэдээж чиний өрсөлдөх орон зай зөвхөн Япон биш байх?
Тиймээ. Бусад орнуудаас санал ирвэл явахад бэлэн байна.
Харьяалагддаг байгууллага бий юу?
Естой тийм газар байхгүй байна. Уг нь нэг байгууллагад харьяалагдвал зүгээр л дээ.
Ингэхэд ийм жижиг үстэй хэр удаж байна?
Удаагүй ээ. Жил ч болоогүй байна. Бэлтгэл хийхэд урт үс зүгээр л дээ. Эрүүл мэндийн шалтгаанаар л үсээ жижиглэсэн гэхэд болно доо.
Чиний характер түс тас юм аа?
Би нялуураад нялцганаад байхгүй. Түс тас түмпэн шанага. Шууд.эм.эн ш дээ. /инээв/
Ингэхэд өөрөө цунамид нэрвэгдсэн Япончуудад туслах гээд хандивын аян өрнүүлж байсан. Гэтэл тэд чамайг нутагтаа ирүүлэхийг хүсэхгүй байдаг?
Тодорхой хэсэг нөхдүүд нь л тэгж байгаа болохоос бүх япончуудыг тэгж хэлж болохгүй. Сайн хүмүүс байдаг. Сайхан сэтгэлтэй хүмүүс олон байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ