-Хүч үзье гэж боддог өрсөлдөгч байдаг байх?
-АНУ-ын нэг тамирчин байгаа. Тэрнийг тэмцээнээ хийвэл Монголд урих сонирхолтой байгаа. Одоогоор үзүүлсэн амжилтаараа нэлээд дээгүүр явж байгаа. Анхнаасаа тэрэнтэй нэг тулалдаж үзмээр санагдаад байдаг байсан. Чадахгүй явсаар байгаад Монголд ирчихлээ. Энгийн үед бол бид найзууд л даа.
-Болороо яагаад Есүй гэх нэртэй болсон бэ?
-Бүгд л рингэн дээр өөр өөр нэртэй байдаг. Тэгээд манай найз Нууц товчоог уншиж байгаад Есүй гэдэг хүний тухай уншаад үз дээ гэсэн. Тэгээд уншаад үзсэн таалагдаад. Тэгээд л шууд Есүй гэдэг нэрийг авчихсан. Япон багшаараа хэлүүлсэн чинь зүгээр л хэлсэн. Харин миний Болороо гэдэг нэрийг хэлж чаддаггүй. Борормаа гэхэд эвгүй байдаг.
-Гар барилдаанд хэр вэ. Эрчүүдтэй ана мана барилдана биз?
-Тэр талын техникийг мэдэхгүй болохоор жаахан муу. Гэхдээ эмэгтэйчүүдийг бол дарна шүү. Энд тэнд явж байхад хүмүүс “За нэг барилдчихая” гэдэг.
- Гадаадын иргэнтэй сууж байгаа охидын талаархи бодлоо хуваалцаач?
- Хайр сэтгэлээрээ сууж байгаа хүмүүст юу хэлэх билээ. Мөнгөний төлөө гадаадын иргэнтэй сууж байгаа охидыг харахаар ой гутах юм. Хятадуудтай явж байгаа охидыг харахаар харуусах сэтгэл төрөх юм. Мөнгө юу юм бэ. Зүгээр цаас шүү дээ. Мөнгөний төлөө харийн хүнийг дагаад явж байгаа хүмүүст үнэхээр дургүй хүрдэг
Хамгийн хүнд бэртэл авч байсан үе хэзээ вэ?
- Нуруунынхаа ясыг зөрүүлсэн. Спорт бол бэртэлгүй байна гэж үгүй. Одоо ч нуруу өвдөнө.
Хэзээ анх хөвгүүнтэй үерхэж үзсэн бэ?
10 жилээ төгсөөд хүүхэдтэй үерхэж үзсэн. Би ер нь аравдугаар ангидаа их даруухан хүүхэд байсан. 13 дугаар сургуулийг төгссөн. Манай ангийнхан намайг аль ширээнд суудаг байсныг мэддэггүй шүү дээ. /инээв/ Би ер нь шилжилтийн насан дээрээ л ихэд өөрчлөгдсөн юм шиг байгаа юм: Заримдаа өөрийгөө ч гайхдаг юм.
Гадаад залуучуудаас ойр дотно харилцаатай байя гэсэн санал ирнэ биз?
Би үндсэрхэг үзэлтэй. Гадаад залуучуудаас тийм хандлага гаргах үе байна л даа. Тэр болгонд нь “Би Монгол хүн. Монгол цусыг холихгүй шүү” гээд л хэлэхээр зайгаа барьдаг
Сарын орлого хэд вэ?
-Тэг шүү дээ. Орой нь ажилласан мөнгөөрөө өөрийгөө болгодог.
Энэ спортоосоо мөнгө олдоггүй юм уу?
-Сүртэй хөгжилд хүрээгүй болохоор үзэгчид цөөхөн болохоор нэг мөнгө энэ тэр олдоггүй. Жоохон мөнгө. Жин хасаж байхад хэрэглэж байхад нь хэрэглэсэн мөнгийг л авдаг. 200-300 ам.доллар л авдаг. Монголын төрийн албаныханы цалин байгаа биз. Би өөрийгөө яаж амьдраад байгаагаа гайхаад байдаг юм.
-Эмэгтэй хүн тулаанаар хичээлэлдэг гэхээр хүмүүс сонирхож хүлээж авдаг. Үүнээс болж сэтгэлд үлдсэн эвгүй байдалд орж байсан удаа байгаа юу?
-Ойрд би монголд ариун цэврийн өрөөнд орохдоо их асуудалтай байгаа. /инээв/ Ариун цэврийн өрөөгөөр ороход энэ чинь эмэгтэй нойл шүү дээ гээл эхэлдэг. Тулаанаас болж асуудалд орох зүйл их байна.
-Чамайг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр спонсорлдог гэж сонссон?
-Спонсорлдог ч гэх нь юу байх вэ. Сая явахад ирж, очих зардал гаргаж өгсөн. Яг тогтмол тусалдаг зүйл байхгүй.
-Эмэгтэй хүнд ахадсан спорт гэж байсан. Хамгийн хэцүү санагдаж байсан үе хэзээ байсан бэ?
-Анх очоод хэл ч мэдэхгүй, найз нөхөд ч байхгүй. Дандаа бэлтгэл хийгээд аймаар хүйтэн газар гэрээ санаад нөгөө хүмүүс даапаалаад инээнгүүт хэцүү байсан. Халуураад орондоо уйлаад хэвтэж байхад хэцүү байсан. Заримдаа тэр үеийг санахад гоё байдаг юм.
-Болороо хэдэн жилийн дараа мэдээж ээж болно. Тэгсэн охин чинь энэ спортоор хичээллэнэ гэвэл чи яаж хүлээж авах бол?
-Манай аав намайг өөрөө л мэд гэсэн. Тийм болохоор би өөрөө л мэд гэнэ. Хүн өөрийн хүссэн замаар явах ёстой гэж боддог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ