-Болороо шавьтай юу. Ер нь энэ чиглэлээр сонирхдог хүүхдүүд өөрт чинь хэр ханддаг вэ?
-Ханддаг. Би гэхдээ дасгалжуулагч хийх түвшинд хүрээгүй. Тэр хүүхдүүд “би таны спортоор хичээлэлмээр байна. Надад бяр байгаа шүү дээ” гэдэг. Тэднийг зөв зам руу нь оруулаад өгчихөе гэж боддог. Миний дараа хүчтэй охидууд гараад Монголынхоо нэрийг мандуулаад явбал гоё. Энэ талаар бодож байгаа.
-Гар барихдаа их ширүүн байх тийм үү?
-Япон залуучууд их турьхан. Би гар барихаараа их чанга атгадаг. Тэгэхээр орилоод л явчихдаг. Гэхдээ надтай гар барих гээд л жагсаад зогсчихсон байдаг шүү.
- Асашёорюү аваргатай гар барихад өөрийг чинь бас нэлээд хүчтэйг мэдэрсэн гэл үү?
-Асашёорюү аварга гар барьсан чинь “Өө чи ингэж гар барихгүй ээ. Яг эмэгтэй хүн шиг барь гээд л надад гар барих урлаг зааж өгсөн. Дөрвөн хуруугаараа зөөлөн хүрч барь гэх мэтээр зааж өгч байсан. Ер нь гар барих урлагийг аваргаас сурсан даа.
-Шүд унах наад захын үзэгдэл биз?
-Нэг удаа тулалдаж байсан чинь нөгөө хүн маань тулалдахаа больчихсон. Яасан гээд харсан чинь инээчихсэн “Миний шүд уначихлаа” гээд зогсож байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ