-Японд байгаа Монголчуудтай, үзэгчидтэйгээ хэр ойрхон байдаг вэ?
-Японд байгаа Монгол үзэгчид их хөгжилтэй юм ярьдаг. Эхлээд үзэхэд айгаад жаахан тиймэрхүү байдаг. Дараа нь уулзсан чинь тэмцээн үзэхээр орохдоо нэг зуун грамм татчихаад орохоор их зориг ордог гэж байсан. Тэр хүмүүс тэмцээний үеэр “Болороо алаад өг, алаад өг” гээд л балиашиглаж өгнө шүү дээ
-Тулалдаж байхад тулаанчдаас амь насаа алдаж байсан тохиолдол байсан уу?
-Бэлтгэлийн үеэр нэг тулаанч хүзүүгээ хугалсан тохиолдол бий. Мөн надтай тулалдаж байсан охиныг тэмцээний үеэр биеийг нь эргүүлтэл өвдөг нь мултарчихсан байсан. Нэг л сонин чимээ гараад явчихлаар нь харсан чинь чимээгүй болчихсон. Эргээд хартал огт хөдөлгөөнгүй хэвтэж байсан л даа.
Найз залуутай болсон чинь найз залуу чинь өөр хүн рүү хараад байвал яах вэ?
-Чи цохино биз гэж асууж байна уу. Би цохихгүй. Энгийн үед би энгийн л хүн. Нэг мэдээний доор "Ийм эхнэртэй болох юмсан. Эхнэрээрээ хүн айлгаад л" гээд биччихсэн байсан. Түүн шиг сонсогдож байна. Эрэгтэй хүмүүс жоохон айж хандаад байх шиг байдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ