Э.Болормаа: Сумочдоос үерхэх санал ирж байсан

img

-Болороо үүний өмнө Монголдоо ирэхдээ Хүүхдийн хорихоор орж байсан. Тэнд хүүхдүүдтэй уулзахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ? -Хорих орж, хүүхдүүдэд эрч хүч олголоо гэж бодсон чинь оргох сэдэл төрүүлцэн биш байгаа гэж бодогдсон шүү. /инээв/ Би эндээс гараад спортоор хичээллэнэ гэж надад амлаж байсан хүүхэд тэр оргосон хүүхдүүдийн нэрс дунд байсанд жаахан урам хугарсан. Хүүхэд л болохоор зөв, буруу янз бүрээр тусгаж авсан байх. Ингэхэд аав ээжээс хэдүүлээ вэ? Зургуулаа. Дээрээсээ гурав дахь нь. Доороо гурван дүүтэй. Ер нь манай гэр бүлээс спорттой холбоотой хүмүүс байдаггүй юм. Намайг спортод хөтлөсөн хүн Эрдэнэбаяр гээд начин байдаг юм. Би гэр хороололд өссөн хүүхэд л дээ.  Нэг удаа худгаас ус аваад мөрөн дээрээ тавиад явж байсан чинь  Эрдэнэбаяр ах хүрч ирээд  “Чи ерөөсөө бөх бол” гээд машиндаа  суулгаад, Спортын ордон дээр авчраад Шийрэв багшийн гарт өгсөн юм. -Эрчүүд ер нь чамаас эмээдэг юм шиг байна? Жаахан эмээгээд байгаа тал  ажиглагддаг. /инээв/ Сумочдоос үерхэх санал тавьж байсан тохиолдол бий биз? Байгаа. Ганц, хоёр байгаа. /инээв/ Нэг биш нилээд тохиолдол байгаа юм байна. Тиймээ? /Инээв/ Тулааны үед хэцүү зүйл? -140 кг жинтэй хүн дээрээс унана гээд бодохоор хэцүү л дээ. Бэлтгэлийн үеэр өвдөгний зургаан шөрмөс тасрах гээд хэцүү бэртлүүд их гардаг. Тулааны эцэг гэгддэг байсан хүн нь бэлтгэлийнхээ үеэр хүзүүгээ хугалаад амиа алдаж байсан үе хүртэл байдаг юм. Хэдийгээр шоу гэж байгаа боловч яг жинхэнээсээ өшиглөнө, дээрээс үсэрнэ гээд л хэцүү шүү дээ. Тийм хүнд юмнууд орж ирэхэд хэдэн яс хугарсан бол гэж боддог. Хүнд дасгалуудаас болж цээжээ цуулсан хүмүүс ч байдаг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zodoonch bish shuu dee jujigchin gariig yu geed bgaa yum
2011-12-22