Цаашид тулааны спортынхоо ирээдүйг хэрхэн төлөвлөж байна?
-Монголд яг ямар зүйл хийхээ одоогоор нэг их бодоогүй байна. Ямартаа ч бэлтгэл сургуулилтаа хийгээд явна. Нэг их удаан энэ спортоор хичээллэхгүй байхаа.
-Рекламанд тоглох санал энэ тэр дотоодын компаниудаас ирж байна уу?
-Үгүй. Ирдэггүй шүү дээ.
-Газар хөдлөлт болоход японд байсан уу?
-Гуравдугаар сарын 11-нд газар хөдлөлт болоход би тэмцээнтэй байсан. Тэмцээнд дээр байж байхад газар аймар хөдлөөд тэмцээн хойшилсон. Энэ мэдээг сонсоод гэрээс ир ир гэж дуудаад монголдоо байж байгаад явсан. Байдал намжсаны дараа буцаж очсон.
-Спортын ямар нэг хороо, байгууллагад харъяалагддаг уу?
-Спортын ямар нэгэн хороод энэ тэрд харъяалагддаггүй болохоор “Бөртө чоно” энэ тэр миний хувьд ямар ч хамааралгүй байдаг. Уг нь адилхан л спортоор хичээллэж байгаа юм чинь тэнд байж байвал надад зүгээр санагддаг. Аль аль нь тоож харьцахгүй юм даа.
-Чамд зодоонтой кинонд тоглох санал ирж байсан уу?
-Нэг хүн ярьж байсан. Чамайг хараад байсан чинь манай киноны гол дүр гээд л NTV-гээс ярьж байсан. Одоо тэр нь чимээгүй байна. Юу болсныг нь сайн мэдэхгүй байна.
-Сумогийн бөхчүүд тэмцээн хэр үздэг вэ?
-Нэлээд дэмждэг. Үзэхийн тухайд тэмцээн үзээд сууж байх цаг зав нь болдоггүй учраас нэг их үздэггүй байх.
-Аваргын зүгээс дэмжлэг ирнэ биз?
-Аса аварга туслаж дэмжинэ. Харүмафүжи ах нэг нутгийнх болохоороо их туслаж дэмждэг.
-Ер нь клуб байгуулах санаа бий юу?
-Байгуулах санаа байгаа ч хэцүү байна л даа. Хүний нялх үр бэртгэл гэмтэл авчих болов уу гээд л. Одоо бол хүүхдүүд “Болороо эгч ээ, би ормоор байна” гээд байдаг. Бэртэл гэмтлийн талаар ямар ч төсөөлөл байхгүй. Одоогоор монголд тэднийг борлуулах зах зээл нь байхгүй. Энэ төрлийн спорт хөгжөөгүй гэсэн үг шүү дээ. Хэдэн хүүхдүүд цуглуулчихаад бэлтгэл хийлгээд л байлгаад байх биш бас тэдэнд хүч үзэх талбар хэрэгтэй. Тиймээс тэр бүхнийг сайн тооцоолж байж клуб байгуулах уу үгүй юу гэдгийг шийднэ.
-Туйлын хүсэл мөрөөдөл нь юу байна?
-Би ийм байсан юм шүү гэдгээ Монголдоо тайлагнаад үзүүлчихвэл миний гадаадад 5 жил энэ спортоор хичээллэж байсны үр дүн гарах болов уу гэж бодож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ