Модон бөмбөгчид хос хүрэл медаль хүртлээ
Малайзын Перлис хотноо дэлхийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн энэ сарын 21-26-ны өдрүүдэд болж байна. Энэхүү тэмцээнд оролцож буй манай улсын тамирчид хос хүрэл медаль зүүлээ.
а
Манай эмэгтэй тамирчин Э.Энхтүвшин тэмцээний талбайн цохилтын халз тоглолтонд оролцож хүрэл медаль хүртсэн. Мөн талбайн цохилтын хос тоглолтонд эрэгтэй хосын төрөлд өрсөлдсөн Г.Батбуян, Ш.Батжаргал нар мөн хүрэл медалийн болзол хангасан.
ө
Ийнхүү манай улсын тамирчид Оюутны дэлхийн аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээнээс анх удаа хос хүрэл медаль хүртлээ. Тамирчид, дасгалжуулагчдад баяр хүргэе.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ