-Тор луу оруулаад араас нь түгжихэд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Тор луу оруулаад л араас хаалга түгжихээр “Аль нэг нь амьд гарч ирээрэй” гэж байгаа юм шиг эвгүй санагддаг. Монгол хүнд нэг омогшил байдаг юм шиг байгаа юм. Энэ муу будааны хүүхэд л гэж бодогдож байгаа юм чинь. Нэг цохиод авахаар нь “Дахиад цохь” гэсэн харцаар харахад цохиж чаддаггүй. Нэг Монгол хүн бүр “Муу будааны хүүхдийг алаад өг” гэж хашгирч байсан.
-
Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой юу?
- Хилийн цэрэгт ч юм уу, цагдаагийн байгууллагад орж ажиллах сонирхол бий.
- Есүй таньд баяр хүргэе. Монгол улсынхаа аваргыг арван удаа авснаас илүү үнэ цэнэтэй гэсэн талархлыг уншигчаас ирүүлсэн байна
-Баярлалаа.
-Танд зориулж япон хүн дуу бүтээсэн гэж сонссон?
- Надад зориулж нэг япон хүн дуу зохиож өгсөн. Би өөрөө дуулсан. Утга нь “ Би монголын тал нутгаас японд ирээд ганцаараа тулалдаж байна.Би монголоос ганцаараа ирсэн. Хэнд ч ялагдахгүй” гэсэн утгатай дуу.
-Тулааны урлагаар хичээллэж байгаа өөр монгол эмэгтэйчүүд бий юу?
-Миний хичээллэж буй төрөлд бол би ганцаараа байх.
Спортоо орхилоо гэхэд яг ямар ажил эрхлэх бол?
Би Хилийн Цэргийн Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэгэхээр мэргэжлээрээ холбогдох байгууллагад ажиллана даа.
Бундмаатай их сайн найз байхаа?
Бундмаа, Лхамдэгд бид хэд сайн найзууд л даа.
Чи өнгөрсөн 5 жилд их зүтгэж, амжилт гаргасан хэрнээ Монголдоо өөрийнхөө талаар бага ярьж, сурталчилжээ?
Тэр ч тийм л дээ. 5 жил зүтгээд, гүрийгээд өнөөдрийг хүрсэн. Амжилт гаргалаа гэдгээ гэрийнхэндээ л яриад байдаг. Эргээд хартал Монголд намайг мэддэг хүн байдаггүй. Чи амьд уу гээд нэг ч хүн асуухгүй байдаг гээд бодохоор бас л юу билээ, юуны төлөө явж байна вэ гэж бодож байгаа
Хамгийн том бэлгийг хэзээ авсан бэ?
Аваргын хишиг л байсан юм байна даа. Д.Дагвадорж аваргатай анх уулзахад “Би өнөөдөр ялсан бооцооныхоо мөнгөний дээжээс дүүдээ өгье. Ялгаагүй хүний нутагт спортод зүтгэж яваа Монгол хүн гээд дээжээс нь өгч байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ