
УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн.
Чуулган үдээс хойш 15.00 цагт хэлэлцэх ёстой байсан хэдий ч МАН-ын бүлгийн гишүүд чуулганаас завсарлага хүссэн байна. Тиймээс үдээс хойш УИХ-ын чуулган хуралдахгүй нь ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ