Малави, Самоа улстай дипломат харилцаа тогтоолоо

img

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавьж ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Малави Улс, Самоагийн Тусгаар Улстай энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Чингэхдээ талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай холбогдох Хaмтарсан албан мэдээнд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нар гарын үсэг зурав. Ийнхүү Малави, Самоа улстай дипломат харилцаа тогтоосноор манай улс НҮБ-ын гишүүн 160 улстай дипломат харилцаатай болж, хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bogema832000:
хххххххххххххххххххххххххх
2011-12-22