Конгод цагдаа нар 24 иргэний аминд хүрчээ

img

Африкийн Конго улсад өнгөрсөн сард болсон сонгуулийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн өрнөөд байгаа. Тэгвэл Олон улсын хүний эрхийн байгууллагаас тус улсад сонгуулийн дараа цагдаа нар 24 иргэний амийг хөнөөсөн хэмээн мэдээлжээ. Ардчилсан Конго улсад 2003 онд иргэний дайн дууссан ба түүнээс хойш анх удаа бүх нийтийг хамарсан сонгууль зохион байгуулсан юм. Иргэний дайны улмаас дөрвөн сая гаруй хүн амиа алдсан гэгддэг тус улсад сонгуулийн дүнг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн өрнөж сөрөг хүчнийхнийг дэмжсэн иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nyamka:
shuud gj bgn shde te tvvhen sedewtei medee bnuu
2012-12-03
pvrewnym:
sonir holtoi ym bnshv anh udaa orj bna
2012-12-03
Sonin medee bish bnaa Bas l mongol shig l ym boljdee 08 ond bas l olon ulsyn television tegj l bsan shde.Asian buurai hogjiltei Mongol gdg ulsad songuuli bolood tsagdaa nar 5 huny amind hurchee gd l
2011-12-22