Өсвөрийн даамчдын ДАШТ үргэлжилж байна
Зуун буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстони улсын нийслэл Таллинн хотноо өчигдөр эхэлсэн. Энэхүү тэмцээнд манай улсаас хөвгүүдийн 10 хүртэлх насны ангилалд Э.Үйлстөгөлдөр, Дорноговь аймгийн тамирчин Г.Төгөлдөр, Орхон аймгийн даамчин Б.Сүхбат нар өрсөлдөж байгаа бол 11-13 насны ангилалд Хэнтий аймгийн М.Лувсандорж, Өмнөговийн С.Мөнх-Оргил, Дорноговийн Ц.Чинзориг нар оролцож байгаа.
ө
Харин охидын төрлийн 10 хүртэлх насны ангилалд Завханы Б.Өнөржаргал, Дорноговийн Л.Надмид, Улаанбаатар хотын Б.Мөнжин нар 11-13 насны ангилалд Хэнтийн Г.Дүүрэнбилэг, Э.Маргад, Дорноговийн, С.Энхтүвшин нарын өсвөрийн даамчид дэлхийн шилдгүүдтэй оюуны цэц сорин өрсөлдөж буй. Тэмцээний аваргууд ирэх сарын 1-ний өдөр тодорно.
б
Тамирчиддаа амжилт хүсье.
Гэрэл зургийг “Монголын даамын холбоо” хуудаснаас ашиглав.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ