Сэтгүүлчид боулингийн спортоор өрсөлдөв

img

Монголын боулинг сонирхогчдын холбоо, “Big Bowling” төв, М си эс кокола компанитай хамтран 2010 оны 1-р сараас эхлэн Боулингийн АШ цуврал тэмцээнийг зохион байгуулж байгаа аж. Энэ оны салхийг хагалсан боулинг сонирхогчдын АШТ-ийг хэвлэл мэдээллийн салбарын ажилтан албан хаагчид, сэтгүүлчдийн дунд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд 1331 оноогоор NTV телевизийн баг тамирчид тэргүүлжээ. Тэмцээний удаах байрт 1284 оноогоор “Таван цагариг” сонины баг, “Одод” тв-ийн баг тамирчид шалгарчээ. 10 байгууллагын 60 гаруй тамирчид нийт 2 тоглолт хийсэн байна. Энэ тэмцээний шилдэг тамирчнаар “ТВ-9” телевизийн Баяраа 187 оноогоор шалгарсан аж. МБСХ-ноос цаашид боулинг сонирхогчид, тамирчдаа хоёр ялгаж зааглан тус бүрт нь тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Сонирхогчдын хувьд City Cup, Zero Bowling Championship зэрэг тэмцээнийг зохион байгуулах бол тамирчдын дунд клубүүдийн лигийн тэмцээнийг ирэх 3-р сард, мөн эрэгтэй, эмэгтэй хос тамирчдын өрсөлдөөнийг явуулах юм байна. А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ