Начин Р.Пүрэвдагва түрүүллээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр /X.28/ Монгол бөхийн өргөөнөө боллоо. 19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, А.Бямбажав , Э.Оюунболд, улсын өсөх идэр начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Ж.Оргил, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.
б
Түүхт ойн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Их засаг их сургуулийн бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, Химон констракшны бөх улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Увснуур дэвжээний бөх улсын аварга С.Мөнхбат, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх улсын гарьд Б.Гончигдамба нар үлдсэн.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ