Нутгийн залуус “Боов чулуу”-г буулгах хүсэлтэй байна, үгүй бол нийслэлд авч ирж барина гэлээ

img

Өвөрхангай аймгийн Хархорин сум хоёр боов хадтай болоод байгааг бид өмнө нь мэдээлж байсан. Нутагт нь 2 мерт өндөртэй шинэ боов чулуу барьсныг залуус нь эсэргүүцлээ. Өвөрхангай аймгийн залуус “Хөгжлийн өлгий миний нутаг “ төрийн бус байгууллага байгуулжээ. Байгууллагын залуус сэтгүүлчдэд хандаж байна.

Энэ боов чулууг буулгаж хаях бодолтой байгаагаа илэрхийллээ. Хэрвээ буулгаж хаяхгүй бол өөрсдийн гараар буулгаж, нийслэл хотод авчирна гэж байна. Учрыг нь тайлбарлахдаа ёс суртахуунгүй, ямар ч ач холбогдолгүй гэлээ. Иймээс энэ чулуунд хөрөнгө оруулсан хүмүүст хандаж байна. Мөн энэ чулуу аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар ч үүрэг рольгүй гэдгийг салбарын сайдад дуулгалаа.

“Хөгжлийн өлгий-Миний нутаг” төрийн бус байгууллагын залуус өнгөрсөн намар нутагтаа очиж, энэ боов чулууг иргэд нь яаж хүлээж авч байгааг судалсан гэж байна. Гэтэл иргэдийнх нь олонх нь таагүй хандаж байгаагаа илэрхийлжээ. Мөн буулгаж хаях, нураах бодолтой байгаагаа хэлсэн байна. Иймээс чулууг бүтээсэн хүмүүс болоод салбарын сайдад хандаж байгаа. Хариуг нь сар шинийн баяраас өмнө авах хүсэлтэй байгаа юм байна.

Энэ боов чулууг анх бүтээсэн хүмүүс Хархорин суманд сонирхол татах шинэ үзмэр барьсан гэж нутгийн удирдлагуудад тайлбарласан байдаг. Гэтэл өнөөдөр энэ боов чулуу нь нутгийн залуусыг ичихэд хүргэж, аргаа барсан залуус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дуу хоолойгоо гаргахад илэрхийлэв. Үүнийг бүтээсэн, босгосон хүмүүс ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол тун удахгүй улсын нийслэл тэнгэр өөд харсан томоос том боов чулуутай болж мэдэхээр болоод байна.

Ж.Батхишиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ