УИХ-ын гишүүн анх удаа өвлийн өвгөн болж, бэлэг тараалаа
УИХ-ын гишүүн Д.Кёкшюзан Батбаяр Сонгинохайрхан дүүргийн XXX хорооны эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрээр орж, гарын бэлэг гардууллаа. Тэрбээр айлуудын гэрээр орж удахгүй тохиох шинэ жилийн бэлгээ хүүхэд багачуудад гардуулж явахдаа тухайн хэсгийн айлуудад тулгамдаж байгаа асуудлуудыг давхар сонсож байв. Орсон айл бүрт өөр өөрийн тулгамдаж буй асуудлууд байсан авч бидний хамгийн сүүлд очсон дөрвөн хүүхэдтэй Батсайхан гэх өрх толгойлсон эмэгтэйн гэр бүлд хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлон тохиожээ. Батсайханы гурван хүүхэд нь сургууль, цэцэрлэгт суралцдаг хэдий ч бага охин Булгаа нь шулуун гэдэсний гаж хөгжилтэй учраас өтгөнөө гадагшлуулах боломжгүй төрсөн ажээ. Хэдийгээр монголд энэ гажигийг засах хагалгаанд орсон боловч одоо өтгөнөө ямар нэгэн байдлаар барих боломжгүй шууд гадагшуулдаг. Тиймээс Булгаа охиноо цэцэрлэгт явуулж, Батсайхан ажил хийхийг хүсдэг хэдий ч таван настай охинд нь бусад хүүхдээс илүү арчилгаа шаарддаг тул цэцэрлэг авдаггүй гэв. Булгаа охиныг асрах өөр хүн байдаггүй тул Батсайханд ажил хийх боломж байдагггүй аж. Харин хүүхдүүдийн аав нь Булган охиныг төрөхдөө ийм эмгэгтэй төрснийг мэдсэн даруйдаа хүүхдүүдээ орхиод явсан гэж байлаа. Батсайханы гэр бүлд одоогоор Хүний хөгжил сангаас сар бүр олгож буй 21 мянган төгрөгнөөс өөр амь залгуулах орлого байдаггүй юм билээ. Хорооны хэсгийн байцаагч болон Батсайхан нар Булган охины энэ байдлыг УИХ-ын гишүүн Д.Кёкшюзан Батбаярт танилцуулсны дараа тэрбээр бяцхан охинд туслахаа амаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ