
Ким Чен Ун эцгийгээ нас бармагц төрийн эрх мэдлийг бүрэн атгасан болохыг нэгэн зүйл гэрчилж байна.
Энэ нь Ким Чен Ун анхныхаа тушаалыг улсынхаа зэвсэгт хүчинд хандан гаргасан явдал гэнэ.
Тэрбээр эцгийгээ нас барсан тухай олон нийтэд зарлахын өмнө зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлийн хүрээнд бэлтгэл, сургуулилтыг цуцлаж байрлалд нь буцаан, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх тухай тушаал гаргасан тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлснийг CNN уламжилжээ.
Энэ нь шинэ удирдагч эцгийгээ нас бармагц бүх эрх мэдлийг гартаа авсныг илтгэж байна. Ким Чен Уны энэхүү тушаал нь төрийн удирлага солигдох үед ямар нэгэн болзошгүй төрийн эргэлт, мөргөлдөөн, зэвсэгт үйл ажиллагаанаас сэрэмжилсэн алхам хэмээн Өмнөдийнхөн таамаглажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ