Өсвөрийн шатарчдын улсын аваргууд ДАШТ-д өрсөлдөнө
Шинэ оны анхны УАШТ тэмцээн өнгөрөгч баасан гаригт өндөрлөж 2011 оны өсвөрийн шатрын улсын аваргууд тодорлоо. МШХ-ноос зохион байгуулсан өсвөрийн шатарчдын УАШТ нийт 6 насны ангилалд амжилттай явагдав. Энэ жилийн улсын аваргын тэмцээнээс эхний 3 байрт шалгарсан тамирчдад 2011 оны Ази болон тив дэлхийн АШТ-нд оролцох эрх олгосноороо онцлогтой байв. Энэ жилийн тэмцээнд нийт 700 гаруй хүүхэд багачууд оюун ухаанаа сорьсон нь тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж байгааг илтгэж байсан юм. Мөн сүүлийн жилүүдэд шатрын спортоор манай хүүхэд залуучууд Ази болон тив дэлхийд томоохон амжилтыг үзүүлж амжилтаараа дээгүүрт бичигдэх болсон. Энэ амжилтын буухиа шатрын спортыг сонирхон хичээллэгч хүүхэд залууст урам зориг өгч шатрын спортод татан оруулахад ихээхэн түлхэц болж өгч байгааг тэмцээнийг зохион байгуулагчид ярьж байсан юм. Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ ирэх 5 сард Филиппинд явагдах бол ДАШТ Бразилд болох аж.
8 насны эмэгтэй ангилал: 1.Б.Хүслэн “Цагаан морь” клуб 2. Г.Санчирболд Хөвсгөл аймаг 3. С.Лхагвадолгор Өвөрхангай
8 насны эрэгтэй ангилал: 1. Х.Баясгалан Монген цогцолбор 2. Б.Ирмүүнтулга “Хөх морь” клуб 3. Б.Буяндорж “Алаг морь” клуб
10 насны эмэгтэй ангилал: 1. Т.Мөнхзул Монген цогцолбор 2. Г.Учрал “Алаг морьт” клуб 3. Б.Хонгорзул Хөвсгөл аймаг
10 насны эрэгтэй ангилал: 1. Ү.Агьбилэг “Хан Алтай” клуб 2. Ё.Эрдэмдалай Чингэлтэй дүүрэг “Цэцэн нүүдэл” клуб 3. Ц.Бямбабаяр Хөвсгөл аймаг
12 насны эмэгтэй ангилал: 1. М.Сарантуяа “Цагаан морь” клуб 2. Д.Номин-Эрдэнэ Чемпион-БТСДС 3. Б.Отгонсувд Говь-Алтай аймаг
12 насны эрэгтэй ангилал: 1. Ц.Бат-Эрдэнэ Ирээдүй сургууль 2. Б.Билгүүн Дорнод аймаг 3. М.Ариунтөр Говь-Алтай аймаг
14 насны эмэгтэй ангилал: 1. Ү.Үүрийнтуяа “Хан Алтай” 2. С.Сүрена Хиагт 3. С.Жаргалмаа “Хан Алтай”
14 насны эрэгтэй ангилал: 1. Г.Мөнхбаяр “Цагаан бэрс” клуб 2. Б.Батхишиг БТСДС 3. Т.Пүрэвдорж Өвөрхангай
16 насны эрэгтэй ангилал: 1. Ц.Лхагвасүрэн Чингэлтэй-ЦН 2. Г.Батбилэг Хөх морь 3. Б.Буяннэмэх 97-р сургууль
16 насны эмэгтэй ангилал: 1. Н.Бадамханд Цагаан бэрс 2. Б.Баярмаа “Уран хожил” 3. Б.Янжинлхам Хангарьд
18 насны эмэгтэй ангилал: 1. А.Энхтуул Сэлэнгэ 2. Б.Ану Өмнөговь 3. Б.Билэгжаргал Чемпион-БТСДС
18 насны эрэгтэй ангилал: 1. У.Насанжаргал Чингэлтэй-ЦН 2. Б.Ариунбүүвэй Дорноговь 3. Б.Ангараг Чемпион-БТДС
СЭТГЭГДЭЛ БИЧИХ