Улаанбаатарт 17-19 хэм хүйтэн байна

img

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас  орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.  Цас орохгүй.  Салхи  баруун хойноос  секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө  18-23 градус, өдөртөө 10-15 градус  хүйтэн байна.                                                                                                                     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ