Санал тоолох машин "Сканнер" болоод буцлаа

img

Өчигдөр хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн саналын хуудас тоолох автоматжуулсан техник хэрэгслийг танилцуулан зөвшилцөх тухай СЕХ-ны мэдээллийг сонссон юм. Танилцуулгыг хийсэн Н.Лувсанжав даргыг мэдээллээ дуусгахаас өмнө гишүүд  асуулт асууж эхэлсэн нь яваандаа асуудлыг хурцатгаж гишүүд хоорондоо "гэдсэндээ хөлөө хийлцэх" шалтгаан болж хүрээгээ тэлсэн гэхэд болно. УИХ-ын гишүүн Л.Болд, тоног төхөөрөмж авах төсөв аль хэдийн батлагдаад нэлээд хугацаа өнгөрч байхад цагийг нь тулган асуудлаа оруулж ирж байгаа нь буруу юм гэснээр Сонгуулийн Ерөнхий хорооны "төлөөлөгчдийг давшлах атак" эхэлсэн. З.Энхболд гишүүн "Санал тоолох гэж буй төхөөрөмжийн баталгаат баримт бичгийг нь үзүүлэх боломж байна уу" хэмээн асууснаар гишүүдийн зүгээс ирэх асуултууд улам чангарч, тоо ширхэг нь ч олширч асуудал үүсгэсэн юм. СЕХ-ны дарга Н.Лувсанжав гишүүдийн асуултад хариулж, боломжоороо асуудлыг тайлбарлаж байсан ч  маргаан даамжирч, танхимын уур амьсгал улам ширүүсэв. Гишүүд Сонгуулийн Ерөнхий хорооны ажлын хэсгийн сонгож авчирсан санал тоолох зориулалттай машиныг технологийн хувьд дутмаг, бүрэн бус үйл ажиллагаа явуулах л машин байна хэмээн голж, санал тоолох автомат машин ав гэж 24 тэрбум төгрөг өгөөд байхад зүгээр л нэг сканнер авч ирсэн нь ёстой л "Намайг доромжлоод байна уу, нам Засгийн доромжлоод байна уу" гэлтэй асуудал болоод байна хэмээн дургүйцэж эхэлсэн юм. Сонгуулийн Ерөнхий хорооноос авчирч танилцуулж буй уг "автомат" машин нь саналыг хуудсыг сканнердаж уг саналын хуудас хүчинтэй эсэх мөн аль намас нэр дэвшигчид санал өгсөн зэргийг тодруулж тоолох ерөнхий үүргийг гүйцэтгэнэ. Харин бусад нарийн ширийн зүйлыг хийхгүй ба саналын хайрцагт хийсэн хуудсыг хүний гарын оролцоотойгоор ийнхүү сканнердаж тоолох юм байна. Энэ үеэр Л.Гүндалай гишүүн автомат төхөөрөмжийг зүгээр л гэрийн скайнертэй жишиж егөөдөж байсан бол З.Энхболд гишүүн уг сканнерын банкинд ашигладаг гэдгийг нь сонсоод бухимдангуй байв. Харин Д.Энхбат гишүүн бүрэн бүтэн онгоц аваад ир гэхээр, далавч зэрэг эд ангийг хагас дутуу олоод ирснээс өөрцгүй юм болжээ хэмээн шүүмжилсэн. Харин Ц.Нямдорж гишүүн, одоо ингээд нөгөө сонирхлын зөрчил гэдэг чинь ил гарч ирж байгаа юм биш үү гэж хэлээд анх санал тоолох техник авах мөнгийг нь УИХ дээр ярих үеэр асуудалд ямраар хандаж байсныг нь зарим гишүүдэд сануулж нэлээд хатуухан үгийг хэлсэн юм. Ч.Сайханбилэг гишүүн, бид Сонгуулийн хуулийн концепцээ бодож хийсэн шүү дээ, гэтэл тэр маань алдагдсан машин оруулаад ирж. СЕХ-ны мэдээллийг сонсоод, тэгээд зохих шаардлагыг нь тавиад явах нь зөв байх гэснээр Солонгосын гэх мөнөөх санал тоолох машиныг авчирсан “Интерактив” компанийн ажилтан Ууганбаярын танилцуулгыг гишүүд анхаарсан. Тэрээр, сонгогчдын саналыг хайрцагт хийсний дараа энэ машинаар тоолох боломжтой гэдгийг хэлсэн. Мөн машиныг ажиллуулж үзүүлэхэд хэний, аль намын төлөө санал өгсөн нь болон саналын хуудас хүчинтэй эсэхийг зөвхөн харуулж байв. Энэ байдал бас л зарим гишүүдийн бухимдлыг өдөөж, дор бүрнээ бидний бодож, төлөвлөн сонгуулийн хуульд чиг баримжаа болгон хийснээс шал өөр машин орж иржээ гэдгийг хэлж байлаа. Ингээд, санал тоолох бүтэн процессийг агуулсан, дэвшилт технологи бүхий машин л чухал. СЕХ илүү сайн өөр хувилбартайгаар, сайтар судалж үзсэний үндсэн дээр уг асуудлыг яаралтай дахин оруулж ирж танилцуулах гэсэн шийдтэйгээр эхний хэлэлцэх асуудлаа байнгын хороо дуусгасан юм. Дараа нь Нийтээр тэмдэглэх баяр ёслол, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, оруулж ирсэн хууль санаачлагчийн төслийг тус бүрээр нь санал хураахад Нийтээр тэмдэглэх баяр ёслолын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг гишүүд дэмжсэн бөгөөд нөгөө хуулийн төсөл нь дэмжигдсэнгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Smartmatic uuriin technologiin shiidlee uzuulsen shuudee. Daanch Bayanduuren terguunten asuudlaa oilgoogui buruutlaa.
2011-12-26
buhel buten SEHoroonii darga teneg baina gej baihgui naaduul chini daraagiin songuuli shudarga bolvol garch irj chadahgui geed zoriudaar huivaldaj baigaa yum bish biz hardlaga turj baina shuu!!!!!!!!!!!!
2011-12-25
Smartmatic-g yagaad songoogui ve? CEX-? Bayanduuren ta uuniig sain medej bgaa shuu. Smartmatic- bol hamgiin hyamd bolomjtoi sanal ugsen shuu dee.
2011-12-25
Aai huurhiii manai tur tvshij yawaa humuus iim teneg ym chin yun uls eh ornoo uud ni tatah ve de 24 ter bum togrog gdg chin zugeer neg huuhdiin togloom avah horong mun gj uu gutarch bn daa ard tumen min ee
2011-12-24
Хятадын машин авах хэрэгтэй. Тэгвэл МАНАН гарцаагүй ялна.
2011-12-24
Electronic voting manufacturers AccuPoll Advanced Voting Solutions, formerly Shoup Voting Machine Co. Bharat Electronics Limited (India) Dominion Voting Systems (Canada) Electronics Corporation of India Ltd ES&S (USA) Hart InterCivic (USA) MicroVote Nedap (Netherlands) Premier Election Solutions (formerly Diebold Election Systems) (USA) Sequoia Voting Systems (USA) Smartmatic UniLect VOTEX / TM Technologies Elections Inc. (Canada)
2011-12-23
Smartmatic uuriin technologiin shiidlee uzuulsen shuudee. Daanch Bayanduuren terguunten asuudlaa oilgoogui buruutlaa.
Amerikiin mashiniig avbal MAH-d ayultai chaddagaar n hakdaj boldog hogiin Solongos mashin oruulj ireh geed MAH-iinhan shees goojuulj baigaa.
2011-12-23
Татварт төлсөн хэдэн төгрөгөөр минь ийм эргүү түшмэлүүд тоглоод дуусгадаг юм байна л даа. ээ чааваас яах ч арга алга.
2011-12-23
oros maygin ilbechin Churov yum bolov uu?
2011-12-23
MAN sanal tooldog mashin deer luivar hiih gej iim balai yum oruulj irj bgaa yum. enhbat, z.enhbold, saihanbileg nar uursduu sain yum olj ireechee. naad hugshin kommunistuudad iim yumnii uchriig olj chadahgui ee, oilgoh ch ugui.
2011-12-23
ямар ч л байсан машинаар л тоолуулах хэрэгтэй дээ. тэгэхгүй бол санал тоолдог хүмүүс хамаг будлианы эзэд байдаг шүү.
2011-12-23
Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь дүүрчихсэн эргүү юмуу, эсвэл зориуд хэн нэгний захиалгаар тэгээд байгаа юмуу
2011-12-23
Nyamdorjoo kyy chi zailaad okdoo
2011-12-23
buhel buten SEHoroonii darga teneg baina gej baihgui naaduul chini daraagiin songuuli shudarga bolvol garch irj chadahgui geed zoriudaar huivaldaj baigaa yum bish biz hardlaga turj baina shuu!!!!!!!!!!!!