Хар тамхи зөөвөрлөсөн залуусыг саатуулжээ
Өнгөрсөн лхагва гарагт бүлэг залуус их хэмжээний хар тамхи оруулж ирэхийг завджээ. Залуус галт тэрэгээр зорчихдоо гялгар ууттай цагаан бодис биедээ нуусан байсныг эрүүгийн цагдаагий газрынхан илрүүлсэн байна. Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр тэдний тээвэрлэж явсан бодис геройны төрлийн хар тамхи байсан гэнэ. Тэдгээр залуусыг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ