“Челси”, “Болтон”-ыг талбай дээр нь бут ниргэж, дөрөвдүгээр байраа эргүүлэн авлаа

img

Лондоны “Челси” өнөө өглөө үүрээр “Болтон”-ыг талбай дээр нь 0:4-өөр бут ниргэснээр дөрөвдүгээр байраа эргүүлэн авч чадлаа. Дрогба 11 дэх минутад гэнэтийн хүчтэй цохилтоор гоол оруулсан бол Малуда, Анелька, Рамирес нар Яскеляйнены хаалгыг дараалан “мялааснаар” тэд өрсөлдөгчөө давамгай хожив. Бэлтгэл дээр хөнгөн бэртэл авсан Лампард тоглолтод гарсангүй. Ийнхүү Английн Премьер лигийн 24 дүгээр тойрог өндөрлөхөд “Манчестер Юнайтед” 48 оноотойгоор тэргүүлж явна. Тэднээс нэг тоглолтоор илүү ч хоёр оноогоор дутуу “Арсенал” аман хүзүүнд гарч ирлээ. Харин “Астон Вилла”-д хожигдсон “Манчестер Сити” гуравт бичигдэж байна. Хоёр нөхөн тоглолт өнөө шөнө явагдана. “Блэкпул” талбай дээрээ “Манчестер Юнайтед”-ийг хүлээн авах бол “Уиган”-“Астон Вилла”-тай тоглох юм. Хэдийгээр 24 дүгээр тойргийн эхний тоглолтууд өндөрлөөд гураь хоносон хөлбөмбөгийн статистикт шимтэгчдэдээ зориулж энэ тойргийн бүх тоглолтын дэлгэрэнгүй дүнг нийтэллээ. “Болтон” — “Челси” 0:4 “Болтон”: Яскеляйнен, Найт, Кэхилл, Робинсон, Стэйнссон, Холден (Блэйк 87), Муамба (Родриго 63), Тейлор, Петров (М.Дэвис 63), Элмандер, К.Дэвис “Челси”: Чех, Терри, Иванович, Коул, Босингва, Оби Микел (Маккихрэн 72), Рамирес (Калу 77), Эссьен, Малуда, Дрогба, Анелька Гоол: Дрогба 11, Малуда 41, Анелька 56, Рамирес 74 Шүүгч: Фой. Болтон. "Рибок" “Блэкберн” — “Вест Бромвич” 2:0 “Блэкберн”: Робинсон, Сальгадо (Хэнли 76), Самба, Живе, Ольссон, Данн (Н Зонзи 64), Жонс, Педерсен, Хойлетт, Калинич (Робертс 64), Санта Крус “Вест Бромвич”: Мюхилл, Хара, Тамаш, Ольссон, Чех, Брант, Мулумбу (Чойи 56), Томас, Шарнер, Моррисон (Беднаж, 76), Одемвинги Гоол: Тамаш 41-өөртөө; Хойлетт 47 Шар хуудас: Томас, 83 Шүүгч: Клаттенбург, Блэкберн. "Ивуд Парк" “Астон Вилла” — “Манчестер Сити”  1:0 “Астон Вилла”: Фридель, Данн, Коллинз, Кларк, Куэльяр, Петров (Рео-Кокер 88), Олбрайтон, Э.Янг, Даунинг, Агбонлахор, Бент “Манчестер Сити”: Харт, Компани, Коло Туре, Коларов, Боатенг, Барри (Жонсон 57), де Йонг, Сильва, Яя Туре, Тевес, Жеко Гоол: Бент 18 Шар хуудас: Кларк 25 - Коларов 69 Шүүгч: Уэбб. Бирмингем. "Вилла Парк" “Ньюкасл” — “Тоттенхэм”  1:1 “Ньюкасл”: Харпер, Симпсон, Уильямсон, Колоччини, Энрике, Бартон, Гатри (Перч 74), Нолан, Гутьеррес, Бест (Ловенкрандс 66), Амеоби (Рейнжер 88) “Тоттенхэм”: Кудичини, Хаттон, Доусон, Галлас, Бэйл (Бассонг 11), Леннон, Модрич, Женас (Крауч 71), Пиенар (Кранчар 84), ван дер Варт, Дефо Гоол: Колоччини  59 - Леннон 90+1 Шүүгч: Халси, Ньюкасл. "Сент-Жеймс Парк" “Манчестер Юнайтед” — “Бирмингем”  5:0 “Манчестер Юнайтед”: ван дер Сар, Видич, Смоллинг, Эвра (Фабио 46), ОШи, Андерсон, Кэррик (Гибсон 25), Гиггз (Оуэн 55), Нани, Руни, Бербатов “Бирмингем”: Фостер, Рижуелл, Джонсон, Мерфи, Карр, Фехи (Ларссон 65), Фергюсон, Мутч, Бентли (Гарднер 85), Глеб (Жером 46), Дербишир Гоол: Бербатов, 2, 31, 53,  Гиггз 45, Нани 76 Шүүгч: Жонс.  Манчестер. "Олд Траффорд" "Фулхэм" — "Сток Сити"  2:0 “Фулхэм”: Стокдэйл, Пейнцил, Хангеланн, Хьюз (Халлиш 75), Бейрд, Дэмпси, Мерфи, Этуху (Сидуелл 62), Дафф, Жонсон, Дембеле (Гера 75) “Сток Сити”: Бегович, Уилкинсон, Хут, Шоукросс, Коллинз (Файе 58), Делап, Уилсон, Уайтхэд, Этерингтон (Уилан 62), Жонс, Санли (Карью 58) Гоол: Дэмпси 33, 56-пен Шар хуудас: Мерфи 25 - Уилкинсон 35. Улаан хуудас: Шоукросс 55 Шүүгч: Атуелл. Лондон. "Крэйвен Коттеж" "Эвертон" — "Вест Хэм" 2:2 “Эвертон”: Ховард, Хейтинга, Дистен, Бэйнс, Коулмен, Невилл (Родуэлл 86), Артета, Феллаини, Осман, Аничебе (Билялетдинов 69), Бекфорд (Саа 46) “Вест Хэм”: Грин, Томкинс, Апсон, Бриж, Спектор, Фобер, М.Ноубл, Паркер, Боа Морте, Хайнс (Сирс 81, Рид 90), Пикьон Гоол: Билялетдинов 77, Феллаини 90+1 - Спектор 26; Пикьон 84 Шар хуудас: Феллаини 42 - Паркер 32, Пикьон 83. Удаан худас: Пикьон 86 Шүүгч: Уолтон. Ливерпуль. "Гудисон Парк" "Блэкпул" — "Сандерленд" 1:2 “Блэкпул”: Кингсон (Рачубка 56), Эватт, Кэткарт, Крейни (Ормерод 49), Эрдли, Вон, Адам, Филлипс, Гранден (Хервуд 62), Варни, Тейлор-Флетчер “Сандерленд”: Гордон, Фердинанд, Брамбл, Бардсли (Колбэк 63), Онуоха, Ричардсон, Хендерсон, Мальбранк (Риверос 80), Зенден, Аль-Мухамади, Гьян Гоол: Адам 86-пен - Ричардсон 15, 36 Шар хуудас: Адам 34,  Вон 90 Шүүгч: Мэйсон. Блэкпул. "Блумфилд Роуд" "Арсенал" — "Уиган"  3:0 “Арсенал”: Щесны, Журу, Косьелны, Клиши, Санья, Сонг, Уилшир, Фабрегас (Денилсон 87), Насри (Аршавин 75), Уолкотт, ван Перси (Шамах 86) “Уиган”: Аль-Хабси, Г.Колдуэлл, С.Колдуэлл, Фигуэроа, Гухури, Диаме (Ди Санто 46), Томас, Уотсон, Н Зогбиа (Бойс 78), Стам (Макартур 46), Родаллега Гоол: ван Перси 22, 58, 86 Пенальти оруулаагүй: ван Перси 71 Шар хуудас: Томас 67. Улаан хуудас: С.Колдуэлл 70 Шүүгч: Френд (Лестершир). Лондон. "Эмирейтс" "Вулверхэмптон" — "Ливерпуль"  0:3 “Вулверхэмптон”: Хеннесси, Зубар, Стирмен, Берра, Уорд, Джервис, Хенри, Мильяш, Хант (Хаммилл 73), Дойл, Флетчер “Ливерпуль”: Рейна, Келли, Шкртел, Аггер, Жонсон, Лукас, Поульсен (Шелви 73), Мейрелеш, Родригес (Аурелио 81), Кейт, Торрес Гоол: Торрес 36, 90, Мейрелеш 50 Шар хуудас: Поульсен 4, Торрес 45, Мейрелеш 86 Шүүгч: Аткинсон. Вулверхэмптон. "Молине"

СЭТГЭГДЭЛ БИЧИХ