МҮБХ ахмад бөхчүүдээ хүлээн авлаа

img

МҮБХ сар шинийн өмнө ахмадуудаа хүлээн авч гарын бэлэг гардуулдаг. Уламжлал ёсоор өнгөрөгч бямба гаригт ахмадуудаа хүлээн авч уулзав. Энэ үеэр холбооны зүгээс тавгийн идээ болон гарын бэлгийг гардуулан өгсөн юм. Энэ арга хэмжээнд улсын хурц арслан, 87 настай Ц.Бадамсэрээжид, МУ-ын Дархан аварга Ж.Мөнхбат, улсын арслан Адъяа буурлаас авхуулаад монгол түмний бахархал болсон үе үеийн ахмад бөхчүүд хүрэлцэн ирсэн байв. МҮБХ-ноос ахмад бөхчүүдээ ингэж хүлээн авч гарын бэлэг гардуулж хуучин цагийн дурсамжаа ярьж хөөрөн сууж байгаад буянтай буурлууд энэ холбооны удирдлагад баярлаж талархалж байгаагаа илэрхийлж байсан юм. Өнгөрсөн онд 20 жилийн түүхт ойтойгоо учран золгосон МҮБХ 2011 оныг “Түнш, алтан түншлэлийн жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд олон бүтээлч ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм аж. А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ