Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Харальд Браунтай уулзлаа

img

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар ХБНГУ-ын Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Харальд Браунтай  Берлин хотноо уулзав. Уулзалтын хүрээнд хоёр орны харилцаанд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ 2011 онд эдийн засгийн стратегийн түншлэлийн гэрээнд анх удаа гарын үсэг зурсны үндсэн дээр эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх замаар иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид улам эрчимтэй хөгжүүлэх талаар санал солилцов. 2011 он хоёр орны харилцаанд онцгой чухал, эрчимтэй  урт хугацааны стратегийн түншлэлийн суурийг тавьсан жил болсон гэж үзсэн байна. Холбооны канцлер хатагтай Ангела Меркелийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярьж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, айлчлалын хүрээнд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай “ Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх эхний алхмуудыг хийх талаар тохиролцжээ. Мөн 2012 онд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д хийх төрийн айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцов. Холбооны канцлер хатагтай Ангела Меркель манай улсад энэ оны 10 дугаар сарын дундуур айлчилсны дараа болсон хоёр орны  ГХЯ-ны удирдлагын түвшингийн энэхүү уулзалт ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалд болж, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр олон чухал асуудлаар ярилцсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сү. Батболдын бууны НОХОЙ гэдэг шүү!!! Батболд эртнээс дээш нь тататж Гадаад яаманд сайд байхдаа ажилд оруулаад албанд тушаал өгсөн юм!!! Харин гадуур энэ нөхөрийг ГОМО гэж яриад байх юм!! Нэлээн мэддэг эх сурвалжаас шүү дээ!!!
2011-12-24
use-giin dalbaanii umnu avhuulsan zurag uil yavdald hamaagui zurag baina shdee. zoriulaltiin zuragiig ni olood tavichihgui setguulchid hun muuluulah geed sonin yumaa
2011-12-23
Бас сонгуульдах гэж байгаа гар уу?! Гарахгуй дээ, эртхэн больсон н дээр з
2011-12-23
bolovsroltoi sain zaluu bgaa yum eldev balair zavaan zuild xutgaldaagui iim l zaluus mongold xeregtei bgaa yum uulsun xund usa-giin dalbaanii umnu l avxuulsan ni buruu bolj dee
2011-12-23
Ter USA ruugaa zailbal yamar ve
2011-12-23
Монгол төрийн хүн байж америк тугны хажууд зогсччихсон. Энэ мангар ийм байдлаар дундговьд өрсөлдөнө гээд байгаа юм байхдаа. Пи Ар-ийн анхны мэдэгдэхүүнгүй. Мэдээ гаргаад байвал болоо гэж боддог дурах намын нэр унагаад
2011-12-23