С.Баярцогт: Хар тамхи, архиар ашиг орлого олох явдлыг монголын төр засаг туйлаас эсэргүүцэж ирсэн

img

Монгол Улсад  төрийн  анхны  таван  яам  байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хуралд Сангийн сайд С.Баярцогт дараах үгийг хэллээ. “... Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсанаар анх үүссэн таван яамны нэг бол Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам билээ. Монгол Улсын Сангийн яам үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, төр, засгийн санхүү, эдийн засгийн шинэ бодлогод нийцүүлэн улсын сан  хөмрөгийг арвижуулах, нийгэм-эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, ард иргэдийн аж байдлыг сайжруулах, улмаар гааль, татвар, санхүү, бүртгэлийн шинэ тогтол-цоог бүрдүүлэх, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхийлэн хүчин зүтгэж ирснийг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Санхүү, эдийн засгийн албаны 100 жилийн түүхийн зарим гол үйл явдлыг эдүгээ эргэн дурсахад бахархалтай байна: Монгол Улс 1911-1921 онд төрийн тусгаар тогтнолоо сэргээж, улмаар улс гэрээ төвхнүүлэх, ялангуяа санхүү, эдийн засаг, аж ахуйгаа бэхжүүлэх үйл хэрэгт хүн бүр хүчин зүтгэж, улсын сан хөмрөгийг бүрдүүлэхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо шавхан дайчилж, төрийн гааль, татварын орлогын баазыг зохих ёсоор арвижуулж, газрын хэвлийн баялгийг түрээсэлж мөнгө, санхүүгийн хэрэгцээт эх үүсвэрийг бүрэн бус боловч хангах эхлэлийг тавьсан байна. Монгол Улсын хууль зүйн бичгийг батлан ашигт малтмалын ордыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах явдлыг хориглож, Монгол Улсын хязгаарын дотор олон зүйлийн уурхайг нээн шийтгэх дүрэм хэмжээг тогтоожээ. Монголын эдийн засаг хэдийгээр ядмаг байсан ч гэсэн хар тамхи, архиар ашиг орлого олох явдлыг монголын төр засаг туйлаас эсэргүүцэж, улсынхаа хил хязгаараар ч нэвтрүүлэхийг чанд хориглож байсныг буурал түүх гэрчилж байна. Монгол Улсын анхны ардчилсан хөгжлийн үеийн санхүү, эдийн засгийн үндэс суурийг 1921-1960 онд тавьж, Ардын засгийн газраас “Эдийн засгийн үндсэн бодлого” баримт бичгийг 1923 онд баталж, түүнд хувьсгалын эхний жилүүдэд баримтлах санхүүгийн бодлогыг тодорхойлсон байна. Монгол улсын анхдугаар Үндсэн хуулийг 1924 онд баталж, улсын ба орон нутгийн төсөв зохиох, батлах, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоосон төдийгүй улсын төсвийг 1923 оноос, орон нутгийн төсвийг 1927 оноос эхлэн зохиох болсноор улсын төсвийн нэгдсэн тогтолцоо бүрэлдэж, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлыг сайжруулах эхлэл тавигджээ. Улмаар 1940 онд Монгол улсын хоёрдахь Үндсэн хуулийг баталж,  улс орны нийгэм, эдийн засгийг төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэх эрх зүйн үндсийг хуульчилсан байна. Улс ардын аж ахуйн салбаруудыг 1941 оноос эхлэн нэг жилийн төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх журамд шилжүүлж, улс, хоршооллын үйлдвэр, аж ахуйн газар бүр Үйлдвэр, санхүүгийн төлөвлөгөө зохиож, улмаар санхүү, төлөвлөгөөний төв байгууллагад хүргүүлэн хянуулах замаар улсын төсөв, зээл, мөнгөн эргэлтийн төлөвлөгөөний төсөл зохиож эхэлсэн нь ихээхэн дэвшил авчирсан байна. Монгол Улс 1960-1990 онд олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй орол-цож эхэлсэн хөгжлийн үе байлаа. Монгол улсын гуравдахь Үндсэн хуулийг 1960 онд баталж, улсын санхүү зээллэгийн бодлогыг эх орны эдийн засгийн хүчин чадлыг байнга зузаатгах, социалист өмчийг өсгөн бэхжүүлэх, социалист соёлыг хөгжүүлэх, хөдөлмөрчдийн аж байдлыг дээшлүүлэхэд чиглүүлж, улсын санхүүгийн төлөвлөгөөг улс ардын аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөнд захируулан улсын төсвийг жил бүр хуульчлан баталж иржээ. Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын, 1962 онд Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн бүрэн эрхт гишүүн болсноор олон улсын байгууллага, гадаад орны санхүүгийн тусламж дэмжлэг авах өргөн боломж нээгдсэний ач үрээр эх орны их бүтээн байгуулалт 1960-аад оноос эрчимтэй явагдаж, шинэ хот, тосгон, үйлдвэр, уурхай, нийгэм-соёлын байгууллага, орон сууцыг олноор барьж байгуулсан байна. Монгол Улсыг хорьдугаар зуунд нэн хоцрогдсон мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орны зиндаанд хүртэл хөгжүүлэхэд эдийн засгийн хөгжлийн тулгуур хөшүүрэг болсон санхүү, төсөв, мөнгө зээл, бүртгэл тооцооны харилцааг оновчтой хослуулан явуулахад манай үе үеийн санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч нарын бүтээлч хөдөлмөр шийдвэрлэх нөлөө үзүүлсэн билээ. Монгол оронд санхүү, эдийн засгийн алба үүсэн хөгжих, үндэсний мэргэж-лийн боловсон хүчнийг бэлтгэхэд тэр үеийн ЗСБНХОУ, ЗХУ-ын үзүүлсэн сэтгэл харамгүй өгөөмөр тусламж, дэмжлэгийг манай ахмад, дунд, залуу үеийнхэн цаг ямагт дурсан санаж, талархаж явах учиртай билээ. Монгол Улс 1990-ээд оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны гишүүн болсноор олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудтай санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар хөгжлийн шинэ үе шатыг бүтээн байгуулах эхлэл тавигдлаа. Дэлхий дахины хөгжлийн нийтлэг чиг хандлагад нийцүүлэн Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн харилцааны эрх зүйн суурь үндсийг цоо шинээр томъёолон хуульчилсан явдал хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засгийн баталгааг бэхжүүлэхэд томоохон дэвшил авчирлаа. Монгол Улс олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын хөгжлийн хамтын ажиллагааны тусламж дэмжлэг хийгээд эх орны иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын шаргуу хөдөлмөрийн үр дүнд зах зээлийн эдийн засгийн харилцааны шилжилтийн хүнд бэрх он жилүүдийг амжилттай даван туулж, эдүгээ тогтвортой, эрчимтэй хөгжлийн үе шатыг бүтээн байгуулах өргөн боломж нээгдэж байна Дэлхий нийтийн даяаршлын үйл явцтай Монгол Улс хөл нийлүүлэн алхаж, өөрийн орны давуу байдлыг ашиглан аль болох богино хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, ард иргэд, өрх гэр бүлийн орлого, аж байдлыг улам сайжруулах явдал  бол монгол түмэн бидний ойрын ирээдүйн эрхэм зорилго  мөн. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээг улс орон даяар өргөн нэвтрүүлснээр улсын төсвийн орлого, зарлагыг удирдах мэдээллийн тогтолцоо бүрдэж, төрийн сангийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах, санхүү-гийн төвлөрлийг сааруулах, түүний уян хатан байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болсоор байна. “Сангийн яамны 100 жилийн ойг угтсан өндөр бүтээлийн хоёр жилийн аян” өрнүүлж, “2010 оныг Санхүү, төсвийн эрх зүйн харилцааны шинэчлэлийн жил”, “2011 оныг Сангийн яамны 100 жилийн ойг угтсан өндөр бүтээлийн жил” болгон зарласан бөгөөд манай улсын төсөв сүүлийн жилүүдэд ашигтай гарсан амжилтаар түүхт зуун жилийн ойгоо угтаж, улмаар сэтгэл дүүрэн үдэж байна. Санхүү, эдийн засгийн албаны хөгжлийн зуун жилийн түүхийг бүтээлцсэн, шинэ эриний эхлэлийг тавилцсан ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон ажилтан, албан хаагчид болон тэдгээрийн гэр бүл, төрийн анхны таван яам байгуулагдсаны 100 жилийн хүндэтгэлийн хуралд оролцож буй эрхэм хүндэт Та бүхэнд ойн баярын мэндийг дахин хүргэж, аз жаргал, эрүүл энх, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АЛТАНГУДАСЫН БАЯРЦОГТ ТИЙМ ШУДАРГА БОЛЧИХСОН ЮМУУ.
2011-12-24
манай хүн ч уншснаа ойлгоогүй байхаа. ам ажил зөрнө гэдэг нь энэ дээ.Нэг л хуурай наалдацгүй тэр тусмаа санхүүгийн хариуцлага гэж юу донгосоод байгаа юм бол
2011-12-23
dornodiin altangerel gishvvn dornodod bdag neg arhini vildveriin 50hyviig ezemshdeg gesen hurungu orlogiin medvvlegtee oruulsan yy baurtsogt said aa hudlaa bitgii hutsaj bgaach tanai ardchilsan namiin Altangerel chini arhichin
2011-12-23
haha ingej hudla helehe boliosoi ene gudamjaar chin duuren arhichin zaluu huuhnuud bn shd yaaj temtsej bgan ta nar.shono 12-s hoish arhi zaruulahku l gd bdag tegtel delguur bolgon l zaraad ogood bn shd.bas ene 10jiliin huuhduud har bagaasaa l arhi uuj ehelj bhad ingej hudlaa heleh shaardlaga bn uu.jhn bodity amidrald oir yum yariach
2011-12-23
нэмэгдсэн зөрүүгээ яаж авах вэ
2011-12-23
Татвар нэмэгдүүлсэнээр машины үнэ нэмэгдэхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна гэж баярцогт өөрөө хэлсэн учир нэмэгдсэн үнээр авбал баярцогтоос зөрүүг нь гаргуулж авна уу
2011-12-23
нэмэгдсэн зөрүүгээ яаж авах вэ
ёстой сайхан шаалаа даа.
2011-12-23
Nydnii bulai. duugyi l yavj baisan bol deer baixgyi yu. songuliin show gaa xazgai gishgej exellee dee
2011-12-23
ooroo spirt bal burmyn huvi ezemshigch, tedniid buudai niiluulegch ain
2011-12-23
spitr bal buramiin booviig huhdug amisgaa bj bitgii hudlaa yaria hugshuun
2011-12-23
Хүүрцуг чи худлаа яриагүй биз. Чиний худал ярианд итгэхэд хэцүү
2011-12-23
gomo
2011-12-23
Nydnii bulai. duugyi l yavj baisan bol deer baixgyi yu. songuliin show gaa xazgai gishgej exellee dee