“Сүлдэт багана”-ын анхны эзэд тодорчээ
2011 онд хилчид “Сүлдэт багана” гэсэн гүн утга агуулга бүхий нэгэн цоо шинэ шагналтай боллоо. Нэрийг нь хүртэл бидний ажил мэргэжлийн онцлогийг тусгасан эрхэм нандин атлаа эгэл даруу байх ёстой хэмээн их олон талаас нь бодолцож өгсөн юм билээ. Энэ шагнал маш их өрсөлдөөн, хүч хөдөлмөр, зориг тэвчээр, аз хийморийг дагуулж, хилчдийн дунд үеийн үед оршин тогтнох учиртай гэдгээрээ онцлогтой бас өвөрмөц. Тухайлбал зөвхөн тухайн жилд гаргасан амжилт бүтээлийг нь харгалзан үзнэ. Бас отряд ангиуд өөрсдөө “Сүлдэт багана”-ын эздээ хамт олныхоо хурлаар хэлэлцээд тодруулах юм билээ. Үүнийг нь ХХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхдээ ямар нэг хориг саад тавихгүйгээр шууд баталж байх журамтай ажээ. Ийнхүү 2011 оноос эхлэн хилийн анги бүрээс нэг хүнийг “Сүлдэт багана” шагналд тодорхойлох болсон журмын дагуу энэхүү хүндтэй шагналын анхны эзэд анги тус бүрээс тодорлоо. Уг шагналыг ХХЕГ-ын удирдлага хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярын цэнгүүнийхээ үеэр тэднийг Улаанбаатарт урьж ирүүлэн гардуулснаараа тун эрхэм бас хүндтэй байлаа. Мөн энэ удаагийн “Сүлдэт багана” –ын эзэд тусгай хөтөлбөрийн дагуу соёл урлагийн тоглолт үзэж, нэг өдрийг цанын баазад өнгөрөөн, тун сэтгэл өндөртэй буцсан юм. Гэвч ХХБ-ын тэргүүн шагнал “Сүлдэт багана” ирэх жилийн шинэ оны баяр, бас эздээ хүлээн амжилт бүтээлийн тань цуврааг ажин сууж буй шүү гэдгийг нийт хилчиддээ дуулгах байна. Ирэх жилийн ажил хөдөлмөрийн тань гараа урьд өмнөхөөсөө улам өнгөлөг байхын ерөөлийг өргөе. Хил хамгаалах байгууллагын “Сүлдэт багана”-ЫН АНХНЫ ЭЗЭД: 1. Хилийн 0306 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Чойбаатар 2. “Хилчин” спорт хорооны тамирчин, хошууч С.Мөнхбат 3. ХЦДБЧ-ын дарга, хурандаа Б.Ганхуяг 4. ХХЕГ-ын ОНХА-ны дарга, хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Д.Баасанжаргал 5. Хилийн 0165 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Р.Жанибек 6. Хилийн 0130 дугаар ангийн заставын дарга, ахмад Б.Одсүрэн 7. Хилийн 0214 дүгээр ангийн холбоо, мэдээллийн технологийн тасгийн дарга, хошууч О.Болдбаатар 8. Хилийн 0166 дугаар ангийн заставын дарга, ахлах дэслэгч Б.Туяахүү 9. Хилийн 0131 дүгээр ангийн барилга орон сууцны дарга, хошууч Б.Баатаржав 10. Хилийн 0168 дугаар ангийн заставын дарга, ахлах дэслэгч Д.Доржпалам 11. Хилийн 0129 дүгээр ангийн холбоо, мэдээллийн технологийн тасгийн дарга, дэд хурандаа Б.Загд-Очир 12. Хилийн 0108 дугаар ангийн хилчин шалгагч, ахлах ахлагч Ж.Цогтбаатар 13. Хилийн 0184 дугаар ангийн заставын дарга, ахмад Ч.Алтанхуяг 14. Хилийн 0146 дугаар ангийн шалган нэвтрүүлэх боомтын дарга, хошууч Б.Батболд 15. Хилийн 0198 дугаар ангийн захирагчийн орлогч, ар тал, хангалтын албаны дарга, дэд хурандаа А.Ганбаатар 16. Хилийн 0306 дугаар ангийн захирагчийн I орлогч, штабын дарга, хошууч Б.Гантөгс 17. Хилийн 0132 дугаар ангийн заставын дарга, ахмад Б.Энххишиг 18. Хилийн 0285 дугаар ангийн захирагчийн I орлогч, штабын дарга дэд хурандаа Х.Бекжан 19. Хилийн 0311 дүгээр ангийн харуулын дарга, ахлах ахлагч Ц.Цэвээн 20. Хилийн 0245 дугаар ангийн заставын дарга, ахлах дэслэгч Г.Бөхбилэг 21. Хилийн 0277 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ц.Батбаяр 22. Хилийн 0257 дугаар ангийн заставын дарга, дэд хурандаа Б.Батгэрэл 23. Хилийн 0286 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Б.Аюушжав 24. Хилийн 0243 дугаар ангийн заставын дарга, ахлах дэслэгч Ж.Цолмон 25. Хилийн 0101 дүгээр ангийн заставын дарга, ахмад Р.Одмөнх 26. Хилийн 0287 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ж.Жамсрандорж 27. Хилийн 0275 дугаар ангийн хөдөө аж ахуйн дарга, малын их эмч, хошууч П.Баярсайхан 28. Хилийн 0151 дүгээр ангийн радио станцын жолооч-цахилгаан механик, ахлах ахлагч Б.Содномдорж 29. Хилийн 0164 дүгээр ангийн жолооч, ахлагч Д.Батмөнх 30. Хилийн 0218 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Л.Цогтжаргал 31. Хилийн 0253 дугаар ангийн барилга, засвар үйлчилгээний дарга, дэд хурандаа З.Мөнхтулга 32. Хилийн 0119 дүгээр ангийн ар тал, хангалт үйлчилгээний дарга, дэд хурандаа Ч.Гантөмөр 33. Хилийн 0252 дугаар ангийн уст цэгийн бүлгийн дарга, ахмад Ө.Төмөрбаатар 34. Хилийн 0303 дугаар тусгай салбарын захирагчийн орлогч, тусгай томилгоот бүлгийн дарга, хошууч Б.Гантөмөр 35. Хилийн 0288 дугаар ангийн оёдолчин Л.Сүнжидмаа нарын хүмүүс тодорсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ