ХХЕГ шилдэгүүдээ шалгаруулав

img

Хил хамгаалах ерөнхий газрын хэмжээнд 2011 оныхоо ажлыг дүгнэн тэргүүний газар, хэлтэс болон ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан хүмүүсээ шалгаруулан шагнаж урамшууллаа. Тэргүүний хэлтсээр хурандаа Х.Дамдинсүрэн даргатай Хилийн албаны хэлтэс шалгарсан байна. Мөн газар, хэлтэс бүрээс хамт олноо манлайлан ажилласан ХШНА-ны сургалт, чөлөөт бүс хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа М.Мөнхбат, Тамгын хэлтсийн тогтоол, шийдвэрийн гүйцэтгэл, дотоод ажил, орон тоо хариуцсан ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Баттулга, Хилийн тагнуулын газрын гуравдугаар хэлтсийн дарга, хурандаа Н.Адъяа, Барилга, орон сууцны хэлтсийн сантехникийн инженер, түлш хангалтын мэргэжилтэн, дэд хурандаа М.Гансүх, Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын санхүүгийн хяналтын албаны дарга, улсын ахлах байцаагч, дэд хурандаа Б.Өөдөс нарын хүмүүс тус тус шалгарчээ. Мөн ХХЕГ-ын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан ЦССАЗБХ-ийн дарга, хурандаа Ж.Эрдэнэчулуун, Барилга, орон сууцны хэлтсийн дарга, хурандаа В.Дамдинсүрэн нарыг “Хүндэт хилчин” тэмдгээр, “Хүндэт жуух бичиг”-ээр Төв архивын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Алтангоо, Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын эрүүл ахуй халдвар судлалын хяналтын албаны дүн бүртгэгч, бага эмч Д.Энхтүвшин, Хилийн 0253 дугаар ангийн тогооч Ц.Сарантуяаг шагнаж урамшууллаа. “Хилчний алдар I” тэмдгээр ЦССАЗБХ-ийн мэргэжилтэн, дэд хурандаа Л.Мөнхбат, Материал хангалтын хэлтсийн хувцасны албаны дарга, дэд хурандаа Д.Аваадорж, Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны дарга, хурандаа С.Нэргүйбаатар, Санхүүгийн хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Батжаргал, “Хилчний алдар II” тэмдгээр Хилийн албаны хэлтсийн хилийн албаны мэргэжилтэн, хошууч Н.Батзориг, Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, хурандаа Н.Урьдынбиш, Техникийн хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Баатар, Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын санхүүгийн хяналтын улсын байцаагч, ахмад Б.Жаргалсайхан, “Хилчний алдар III” тэмдгээр ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал А.Лхагвасүрэн, Ар тал, хангалт хариуцсан дэд дарга, бригадын генерал М.Заяабаатар, Захиргааны удирдлага хариуцсан дэд дарга, хурандаа Б.Буянжав, Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга, ерөнхий хянан шалгагч, хурандаа П.Буянхүү, Хилийн тагнуулын газрын дарга, хурандаа Г.Цогмандал, Хилийн шалган нэвтрүүлэх албаны хэлтсийн мэргэжилтэн, ахмад С.Мөнхтүвшин, Музейн эрхлэгч, хошууч Т.Ганболд, Техникийн хангалтын хэлтсийн инженер, ахлах дэслэгч Я.Бат-Од, Техникийн хангалтын хэлтсийн оператор, ахлах ахлагч Г.Ачитмянган, Санхүүгийн хангалтын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Бямбажав нарыг, “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр Цэргийн сургалт, сахилга, албаны зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Д.Энхтайван, Төв архивын хэрэг хөтлөгч-оператор, дэд ахлагч Г.Энх-Амгалан, Техникийн хангалтын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч А.Мөнхтөр, Шифрийн ажилтан, ахлах дэслэгч Б.Пүрэв-Өлзийг шагнасан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

harin th hiliin zastavt ajiollaj baigaa alban haagchidaa mash sain hangalt uguhgui bol zaluu humuust shantrah zuil ih l yum shig sanagdsan shuu
2012-08-31
Тэмдэгээр хүн хуурдаг байдлаа дуусгаа ч. Шинэ юм сэтгэлдээ.. Энгэр дүүрэн одон тэмдэгтэй ахмадууд одоо яаж хэцүү амьдар ч байна. Толгойгоо ажлуул.
2011-12-25