
Бразилд бидний нэрлэж заншсанаар Сиамын ихэр мэндэлжээ. Хоёр толгой, хоёр уураг тархи, хоёр сээр нурууны ястай боловч нэг зүрхтэй гэдгээрээ тун онцгой тохиолдолд тэднийг хамруулж байна.
Ихрүүдэд хэдийнэ аав ээж нь нэр өгсөн бөгөөд тэднийг Жесүс, Эмануэл хэмээн нэрлэжээ.
Ихрүүд 4.5 кг жинтэй төрсөн ба ээж нь ургийн гаж тогтоцтой ихрүүд тээж явснаа төрснийхөө дараа л мэджээ. Бразилд хэдийгээр ийм ихрүүд өмнө нь төрсөн тохиолдол нэг гарсан ч дундаа нэг зүрхтэй сиамын ихрүүд мэндэлж байгаагүй аж.
Мэс заслын аргаар ихрүүдийг салгаж болох хэдий ч нэг зүрхтэй учир ямар арга хэмжээ авах талаар ихрүүдийн аав, ээж болон эмч нар шийдэлд хүрч чадахгүй байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ