Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал
Хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай - (Н.АЛТАНХУЯГ)
2.Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай - (М.ЭНХБОЛД)
3. 2011 онд гадаадаас авах ажиллах хүчний тухай - (Т.ГАНДИ)
4.Монгол, Италийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай - (Г.ЗАНДАНШАТАР)
5. “Монгол төрийн тулганы галыг бадраах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - (Ч.ХҮРЭЛБААТАР)
6.Үнэлгээ, төлбөр хураамжийн хувь хэмжээг батлах тухай1 - (Л.ГАНСҮХ)
7.Протоколд гарын үсэг зурах тухай - (Х.БАТТУЛГА)
8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн тогтолцооны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай, Шүүгчийн хамтын нийгэмлэгийн тухай хуулиудын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл - (Ц.НЯМДОРЖ)
9.Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Я.Батсуурь нарын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл - (Ц.НЯМДОРЖ)
10.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь нарын санаачлан боловсруулсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл - (Ц.НЯМДОРЖ)
11.”Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - (Ц.НЯМДОРЖ)
12. Даланзадгадын дулааны цахилгаан станцын талаар авах зарим арга хэмжээний
тухай - (М.ЭНХБОЛД)
ТАНИЛЦУУЛАХААР5
13.Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө болон Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын тухай Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хийх мэдээллийн тухай - (Ч.ХҮРЭЛБААТАР)
14.Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хийх мэдээллийн тухай - (Ч.ХҮРЭЛБААТАР)
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ