ИЗ-НН Сонгуулийн Ерөнхий хороог хууль зөрчсөн гэж үзлээ

img

Сонгуулийн Ерөнхий Хороо 2011 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 7 тоот тогтоол гаргаж, сонгуулийн санал хураалт, тооллогын иж бүрэн автомат машин худалдан авах шийдвэрээ цуцалж, оронд нь ердийн сканнер худалдан авахаар шийдвэрлэжээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны энэхүү шийдвэр нь саяхан батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн үзэл санаа, холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн, 2012 оны сонгуулийн санал тооллогын дүнг будлиантуулж болох нөхцөл байдлыг үүсгэлээ гэж Иргэний Зориг-Ногоон Нам үзэж байна. Иймд энэхүү шийдвэрээ нэн даруй цуцалж, холбогдох хууль тогтоомжын хүрээнд сонгуулийн бэлтгэл ажлыг шуурхайлж, хуульд заагдсан техник хэрэгслээр бүрэн хангаж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хороонд анхааруулж байна. Хэрэв асуудал шийдвэрлэгдэхгүйд хүрвэл Иргэний Зориг-Ногоон Нам хуулийн хүрээнд дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ үүгээр мэдэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bayanduuren gej avgaigaa AH -s devshuuleh gesen hulgaich l ene buh budlianiig hiij bgaa yum shuu. Er ni herhen technologiig songoson esehiig nariivlan shalgah heregtei dee. ATG-aa
2011-12-25
Voting machine гэж бичээд Google-ээр хайхад янз янзаараа гарч ирж байна Мөнгө нь байна интернэт мэдээлэл байна эрх нь байна ингэж байхад сонгууль будлиантуулбал НЛувсанжавыг шууд цаазлах хэрэгтэй. Зөвхөн Electronic voting, Vote counting system гэх мэтээр хайгаад үзхэд л ямар ч олон хувилбар байдаг юм бэ дээ. Яаравчлахгүй бол хугацаа бага үлдсэн байна шүү. Амжихгүй бол хугацааг нь сунгах уу.
2011-12-23
Сонгуулийн хорооны дарга гэж луйварчин 71 ны жагсаалыг үймээнд хүргэсэн шүү дээ Эрдэнэтэд том даргаар томилж зайлуулсан гэсэн байх аа
2011-12-23
SOh ogtsroochee. scanner avchirchaad. novshnuud umaa
2011-12-23
Зөв. СЕХ ичих хэрэгтэй. Саналаараа огцорвол таарна
2011-12-23
Ene songuuliig horoog ogtsruulaachee
2011-12-23