Машин авахад зуучилна гэж 6-35 сая төгрөг залилжээ

img

Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст иргэн Д нарын долоон хүнд холбогдох бусдын мөнгийг гэрээний аргаар залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байна.

б

Гэмт этгээдүүд иргэдэд Япон улсаас хямд үнээр автомашин зуучилж өгнө гэж зөвхөн нэг хүнээс 6-35 сая төгрөгийг нь залилсныг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Мөн тэд "Дэлхийн тамга" ХХК, "Гүнбэйс", "Алтан самурай" гэдэг нэрээр байгуулагдан хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдоод байгаа учир хохирсон иргэд Баян-Зүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст хандаж өргөдөл гомдлоо гаргах юм байна.

ө

Ийнхүү иргэд машин авахаар цуглуулсан мөнгөө гэмт этгээдүүдэд алдаж, машин ч үгүй, мөнгө ч үгүй хоцорчээ.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хохирогч:
холбоотой хүмүүсийг нь сайн олж бичээчээ энэ залуус чинь дандаа 25-18 насных эдний ард ямар 1 том хүмүүс б,гаа бас тэр ээж нь гэж дансыг нь цуг эзэмшдэг 1 хүнээс 150000000 тг ч авсан хохирол нь тэрбум гараад явж байна
2014-11-13