Агаарын бохирдлыг бууруулах ажил эрхлэгчдээс тодорхойлолт авна

img

Татварын ерөнхий газрын даргын 523 тоот тушаалаар батлагдсан “Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх заавар”-т Татварын ерөнхий газрын даргын 2011 оны 12 сарын 08-ны өдрийн 728 тоот тушаалаар дараах утга бүхий заалтуудыг нэмсэн байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу “Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий  тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого”-ыг татвар ногдох орлогоос чөлөөлөхдөө Засгийн газраас гаргасан  тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн  жагсаалтыг үндэслэнэ. “Хувь хүн өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног, төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлого”-ыг  чөлөөлөхдөө тухайн орон нутгийн агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрхэлж буй нэгжийн  тодорхойлолтыг үндэслэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ