Канад технологиор баригдсан цэцэрлэгүүд үүдээ нээлээ

img

Хэнтий аймгийн Өндөрхаан суманд канад технологиор баригдсан 100 хүүхдийн хоёр цэцэрлэг үүдээ нээлээ. Сургуулийн өмнөх хамран сургалтын хувь хэмжээг эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай байгаа энэ үед канад технологийн модон цэцэрлэг нь хямд өртгөөр богино хугацаанд баригддаг нь сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд үлэмж ач холбогдолтой юм. 100 хүүхдийн тоосгон цэцэрлэг 600 орчим сая төгрөгөөр баригддаг бол канад цэцэрлэг 350 сая төгрөгөөр баригддаг байна. Үнэ өртгийн ийм давуутайгаас гадна канад цэцэрлэгийг богино хугацаанд ердөө 3-4 сарын дотор л барих боломжтой. Тэрчлэн ийм цэцэрлэгийн өөр нэг давуу тал нь дулаанаа маш сайн хадгалдаг, галд болон газар хөдлөлтөд тэсвэртэй,  хүүхдэд ээлтэй материалаар баригдсан байдаг. Одоо улсын хэмжээнд канад технологиор 9 цэцэрлэг барьж ашиглалтад оруулаад байгаа бөгөөд ирэх онд Дэлхийн банкны санхүүжилтээр канад технологиор 40 цэцэрлэг барих бөгөөд үүний 19 нь нийслэлд бусад нь хөдөө орон нутагт баригдах юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

I think you hit a bullseye there flleas!
2011-12-31
Юуны өмнө энэ цэцэрлэгийг санаачилж санхүүжүүлсэн УИХ-ын гишүүн Ганбямбад баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Ирээдүй хойч үе болсон хүүхдүүд маань аймгийн соёлын ордны подволд биш тав тухтай орчинд өсөж байгаад сэтгэл өндөр байна.
2011-12-30
canad tehnologoor barihdsan tsetserleg um uu tsetserlegiin barilga um uu yasan geech setguulch ve. ter хүүхдийн тоосгон цэцэрлэг 600 орчим сая төгрөгөөр баригддаг бол канад цэцэрлэг 350 сая gedgee sain unsh da redaktor av shuud.mniinhen
2011-12-24
bolj bolj
2011-12-23