Төвийн нутгийн хойд хэсгээр цас орно

img

2011 оны 12-р сарын 25-наас 12-р сарын 29-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 25-нутгийн зүүн хэсгээр, 28-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 25-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын болон Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huiten tesvertei kirgiz alim zarna,yne n 1800 utas 99009999
2011-12-24
Машины хучлага хийж байна. 9517-4824
2011-12-24