БОАЖЯ энэ оныг “Усны жил” болгон зарлалаа

img

Байгаль орчин аялал жуулчлалын яам 2011 оныг “Усны жил” болгон зарлалаа.  Тиймээс “Орхон говь”, ”Тайшир Алтай”, “Туул Улаанбаатар” гэх мэт төслүүдийг эхлүүлж, усны тухай хуулинд өөрчлөлт оруулах юм байна. Улс төржихгүй ус төржих цаг болсон гэдгийг усны чиглэлээр ажилладаг хүмүүс онцолж байна.   Манай улсад өнгөрсөн 20 жилд үсчин,гоо сайхан, гэрэл зурагчин гэх мэтийн нийтийн аж ахуйн болон зам, харилцаа холбоо, дулаан цахилгаан зэрэг дэд бүтцийн салбар хөгжиж байгаа. Гэтэл дээрх салбаруудын хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй усны салбар өнгөрч байгаа он жилүүдэд уналтын байдалд байсан гэж холбогдох мэргэжилтнүүд хэллээ. Тиймээс энэ оныг усны жил болгож байгаа нь цагаа олсон хэрэг гэж тэд үзэж байгаа юм. Мөн Говь Алтай аймгийн ус хангамжийг сайжруулах хэрэгтэй гэдгийг ч энэ салбарынхан ярьж байсан юм. Тухайлбал “Тайшир Алтай” төслийг яаралтай хэрэгжүүлж эхлэхгүй бол энэ аймагт олон сөрөг асуудлууд үүссээр байна.  Саяхан л гэхэд Алтай хотод  усны хомсдлоос болоод халдварт шар өвчнөөр 0-9 насны 1000 орчим хүүхэд өвчилсөн.  Иймээс усны жилийн хүрээнд хийх ажлууд олон байгаа гэдгийг салбарын сайд нь онцолж байсан юм.

Б.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ