
Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтай “Тоншин” гэх компанийн эзэмшлийн том оврын автомашин өнгөрөгч долоо хоногт дэлбэрсний улмаас хоёр монгол эрэгтэй биедээ хүнд зэргийн гэмтэл авчээ.
Эх сурвалжийн мэдээллээр гэмтэж бэртсэн хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд тус компанийн монгол талынх нь захирал тэднийг Хөх хот руу эмчлүүлэхээр авч явсан байна.
Түүнчлэн өнгөрсөн жил ч тус компанид ажилладаг монгол ажилтан гэмтэж байсан тохиолдол гарч байсан аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ