
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи Увс, Завханы нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Говийн нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ